Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг шинэ хуваариар аялж эхэллээ

730
2018 оны 03-р сарын 19

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэг өнөөдрөөс эхлэн өдөр бүр 21:08 цагт Улаанбаатараас хөдөлж, өглөөний 06:44 цагт Сайншандад хүрэхээр  аялж эхэллээ. Харин буцахдаа  хуучин хуваариар буюу өдөр бүр 21:15 цагт Сайншандаас хөдөлж, 07:25 цагт Улаанбаатарт ирэх юм байна.

УБТЗ-ын Сайншанд өртөөний дарга Н.Тэнгисийн хэлснээр, энэ нь нэг сарын турш хэрэгжүүлэх туршилтын хуваарь аж. Энэхүү шийдвэрийг УБТЗ-ын дотоод үйл ажиллагаатай уялдуулснаас гадна галт тэргээр үйлчлүүлдэг иргэдийн төлөөллөөс судалгаа авч, орон нутгийн удирдлагуудтай санал солилцож байж гаргасан байна.

Сайншанд хот руу бүтэн өдрийн турш аялах нь зорчигчдод хүндрэл учруулдаг тул шөнө аялбал илүү таатай гэж албаныхан үзжээ. Улмаар орон нутагт аялал жуулчлалыг татах зорилготой бөгөөд тус галт тэргийг нэг сарын хугацаанд шинэ хуваарийн дагуу аялуулж туршаад хэрэглэгчдэд илүү ойрхон, тэдний нөхцөл байдалд нийцэж байвал үргэлжлүүлж хэрэгжүүлэх аж.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 VII САРЫН ОРДЫН ЗУРХАЙ
ЭМЧ НАР АЖИЛ ХАЯНА
ӨНӨӨДӨР ТАНД ЭЭЛТЭЙ