П.Сэргэлэн: Уяач, уралдаанч хүүхдүүд өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан

501
2018 оны 03-р сарын 21

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн "Дүнжингарав 2018 уралдааны үеэр цаг агаар +4 градус, цасгүй байсан бөгөөд зөвшөөрөлгүй машинуудаас болж шороо тоос ихтэй байсан. Уралдаанд 12-оос дээш насны уралдаанч хүүхдүүдийг бүртгэж уралдуулсан бөгөөд үүнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. Дүнжингарав 2018 хаврын төвийн бүсийн уралдааны үеэр нийгэмд тусламж дэмжлэг хэрэгтэй гурван өрхөд гэр гардуулсан" гэв.

 

Ерөнхий сайдын зөвлөх Б.Сэргэлэн "Энэ удаагийн Дүнжингаравт Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан байсан бөгөөд мөн зөвшөөрөлгүй маш олон машинууд дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдааны явц сунжирсан. Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан. Тэгээд морьдынхоо шүдийг үзээд уралдуулсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий байсан. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарлаа" гэлээ.

 

Мөн тус уралдааныг зохион байгуулахад М.Энхболд оролцоогүй бөгөөд Засгийн газрын тогтоол гараагүй. Харин уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаас энэ шийдвэрийг гаргасан гэдгийг онцоллоо.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.