Х.Нямбаатар: Хүчингүй болгосон лицензийг сэргээсэн 22 шүүгчийн хөрөнгийг шалгуулна

622
2018 оны 03-р сарын 27

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Эрдэнэт" үйлдвэр болон шүүгч нарын авлигын асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын Х.Нямбаатар:  "2018 оны гуравдугаар сард нэр бүхий их хурлын гишүүд Монгол Улсын Засгийн газарт асуулт тавьсан.

"Эрдэнэт"-ийн уулын баяжуулах үйлдвэрийг барьцаалж, "Стандарт" банкнаас зээл авсан асуудлаар Монголын төр хариуцлага хүлээх үү үгүй юу, бусдад бид төлбөр төлөх ёстой юу гэдэг асуулт тавьсан. Тухайн үед бид ЗГХЭГ-аас аваад хариултыг хэвлэл мэдээллээр хүргүүлсэн.

Энэ баримттай танилцаж байхад олон мэдээлэл олдсон. Шүүхийн шийдвэрүүд хууль бусаар гарч, төр хохирол хүлээж байна. Үндэслэлгүй шийдвэрүүд гарч байна. Шүүх хөрөнгө чинээтэй хүмүүсийн талд шийдвэр гаргаж байна гэж олон нийтийн зүгээс шүүмжилсэн." гэлээ.

5 настай хүүхдийнх нь хадгаламжинд 500 сая төгрөг, өөрийнх нь дансанд сая долларын хадгаламжтай байгаа тэр хүнийг нэрлэ гэсэн. Бид Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлэх гэж байна.

Тэрбээр цааш нь, 2018 оны гуравдугаар сарын 12-нд "Цензургүй яриа" нэвтрүүлэгт миний бие орохдоо шүүх засаглал ялзраад байна гэдэг асуудал ярьсан.

Үүнд Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс их эмзэглээд, надад хаягласан албан бичгүүдийг хүргүүлсэн.

3 сая төгрөгийн цалинтай шүүгч нарын хөрөнгө тэрбумаас давсан байгаа нь олон харагдсан. Өөрөөр хэлбэл нэг жилд 36 сая төгрөгийн цалингаас шүүгч нар хадгалаад юу ч идэж хэрэглэхгүй гэж бодоход түүнээс их хэмжээний хөрөнгө цуглуулсан байгаа нь харагдсан.

"Намайг ярилцлаганд дурдсан гэмт хэргийн шинжтэй мэдээллээ ил болго, үгүй бол биднээс уучлалт гуй" гэсэн.

5 настай хүүхдийнх нь хадгаламжинд 500 сая төгрөг, өөрийнх нь дансанд сая долларын хадгаламжтай байгаа тэр хүнийг нэрлэ гэсэн. Бид Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлэх гэж байна.

1. Бага насны хүүхэдтэй холбоотой нэр ус, дансны дугаартай мэдээллийг ил болгож болохгүй. 2013 онд 5 настай байсан хүүхэд өнөөдөр 10 настай болсон. Тиймээс Хүүхдийн эрхийн конвенцийн дагуу бид энэ мэдээллийг ил тавихгүй. Мэдээллийг битүүмжлээд прокурор руу явуулна.

2. Би ярилцлагандаа анхан шатны шүүхэд 50 мянган доллар, давж заалдах шатанд 100 мянган доллар, хяналтын шатанд 200 мянган долларын авлигын асуудал яригддаг гэж ярьсан.

Энэ бол олон нийт ярьдаг зүйл. Ашигт малтмалын ерөнхий газраас хүчингүй болсон 36 аж ахуй нэгжийн лицензийг сэргээсэн 22 шүүгчийн ХОМ-ийг шалгаж тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгөнд өргөтгөсөн шалгалт явуулж өгөөч гэсэн хүсэлтийг УЕП-т гаргаж байна.

Энд шүүгч нарын нэрсийг гаргасангүй. Компаниудын нэрийг гаргалаа" гэлээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 VII САРЫН ОРДЫН ЗУРХАЙ
ЭМЧ НАР АЖИЛ ХАЯНА
ӨНӨӨДӨР ТАНД ЭЭЛТЭЙ