СУДЛААЧИД ОРШИН ТОГТНОХЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

270
2018 оны 03-р сарын 27


“Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал-Орон нутгийн хамгаалалт” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зохион байгуулагдлаа.
Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, цэрэг-улс төрийн байдалд гарч буй өөрчлөлтөөс шалтгаалан улс орнууд газар нутаг, бүрэн эрхт байдлаа өөрийн хүчинд тулгуурлах замаар батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч байна.
Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа юм. Иймд орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой бие даасан хөгжлийг дэмжих, учирч болзошгүй уламжлалт болон уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас авч хэрэгжүүлэх олон талт арга хэмжээг улс орны оршин тогтнохын аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашгийн үүднээс судалж, судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдалтай уялдуулан орон нутгийн хамгаалалтад тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүллээ.

Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, бусад хороод, ҮАБЗ-ийн Ажлын алба, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, яамд, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, ҮАБЗ-ийн харъяа Стратегийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, Гео бодлого судлалын хүрээлэн, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, Хууль сахиулахын их сургууль, Үндэсний тагнуулын академи, Улаанбаатар бодлогын судалгааны төв, Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, цэргийн штаб, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг Төрийн болон Төрийн цэргийн байгууллагууд оролцож тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм.
Эрдэм шинжилгээний хуралд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.