ЗАЙСАН, ТУУЛЫН ЭРЭГ ДЭХ ХУУЛЬ БУС БАРИЛГЫН КОМПАНИУДТАЙ ТЭМЦЭНЭ

387
2018 оны 04-р сарын 08

Зайсангийн Бурхантай хөшөөний хажууханд иргэн О.Одсүрэн, Б.Дайчинхүү нарын хүмүүс удаа дарааллан газар ухаж эхэлсэн. Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас удаа дарааллан газар ухах ажлаа зогсоох шаардлага хүргүүлсэн ч шаардлагыг хүлээж авахгүй өнөөдрийг хүртчээ.Тиймээс хууль бусаар газар ухаж барьсан барилгыг албадан буулгаж эхэлсэн байна. Тухайлбал, БОАЖЯ, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны шийдвэрийн дагуу бурхантай хөшөөний ард баригдаж байгаа барилгуулдыг нураахаар болжээ. Тиймээс уг шийдвэрийн дагуу өчигдөр Зайсангийн аманд иргэн Б.Дайчинхүү эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, тухайн газрын унаган төрх байдал алдагдахад хүрсэн нөхцөл байдал үүсгэсэн учраас түүнийг холбогдох хүмүүс очиж нурааж эхэлсэн байна. Тус компани нь Бурхан багшийн цэцэглэгт хүрээлэнгийн зүүн хойд талд барьсан 3 давхар төмөр карказ барьсан байсан юм. Мөн Туулын бургасыг унагаж, барилга барьж буй байгууллагатай тэмцэнэ гэдгээ холбогдох албаныхан онцоллоод байна.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ