ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР 3 ГЕНЕРАЛЫН ЦОЛЫГ ХУРААЛАА

612
2018 оны 04-р сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Цол хасах тухай зарлиг гаргалаа.

Зарлигт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.

Үүнээс өмнө Ерөнхийлөгч зарлиг гарган Х.Жекейгийн генерал цолыг хурааж байсан билээ. Энэ удаа гэмт хэрэгт шийтгүүлэн ял эдэлсэн генералуудын цолыг хурааж байгаа нь энэ аж.

Ч.Амарболдын хувьд 2008 оны 7 дугаар сарын 1-ний цуст хэргийн үеэр ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан учраас яллагдсан билээ. Харин Т.Дашдэлэгийг Хойд Солонгост зэвсэг техник зарах гэсэн хэргээр ялласан бол П.Дашийг ОБЕГ-ын дарга байхад нисдэг тэрэг сүйрч олон аврагч амиа алдсанд буруутгасан билээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зз 202.21.106.117 NEW ZEALAND
NEW ZEALAND
2018 оны 04-р сарын 25
Яахаараа Амарболд генералийн цолыг хурааж байгаам бэ? Улс төрийн хэрэг тохчоод хүний амьдралаар тоглож ханахгүй юмаа энэ улстөрчид. Хэзээ нэгэн цагт хэргийн үнэн мөн нь олдох байхаа. 7 сарын 1 ний яг үндсэн эзэд нь хэн билээ дээ
tsereg 66.181.187.89 UNITED STATES
UNITED STATES
2018 оны 04-р сарын 24
Seterelchihsen bish huuli n baigaa bol tur ugsun tsoloo butsaagaad avch boldog gedgiig zuvhun ted ch bish odoo baigaa serertenguud oilgoj avag
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ