"Дуулиант" Сарангэрэл нууц газраа мансууруулах бодис нуун хил давахыг оролджээ

954
2018 оны 04-р сарын 25

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г.Сарангэрэл энэ сарын 18-19-нд шилжих шөнө А, Э, А нарын хамт БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Эрүүгийн цагдаагийн албаныхан нэгдүгээр сарын сүүлчээр мөрийтэй тоглоомын газруудад шалгалт хийж, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хүмүүсийг шалгахад Г.Сарангэрэлийн шээснээс “мөс” илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон юм. Түүнийг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тухайн үед арга хэмжээ авсан байдаг. Мөн мөрийтэй тоглоомын газар хар тамхи зардаг байж болзошгүй этгээдүүдийн дунд шалгалт хийх үеэр мөн л баригдсан тэрээр энэ удаад улсын хилээр хар тамхи оруулж ирэх гэж байгаад ийнхүү баригджээ. Тэрээр гурван найзын хамтаар энэхүү үйлдлийг хийсэн ажээ. Түүний биеэс "мөс"-ийг тусгай мэргэжлийн эмчийг байлцуулан гарган авч, шинжилгээнд өгчээ 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ