Б.Бямбасайханыг 24 хоног хорьж буй ч байцаалт аваагүй байна

416
2018 оны 04-р сарын 25

УИХ-ын гишүүн Л.Болд Оюутолгойн гэрээний асуудлаар хоригдож, шалгагдаж байгаа хүмүүстэй Хүний эрхийн дэд хорооны хүрээнд хорих 461-р ангид очиж уулзаад иржээ. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан хоёр, сайд асан нэг, агентлагийн дарга асан нэг, Төрийн өмчит компаний захирал асан нэг гээд 5 хүн хоригдож буй. Тэдгээрээс 4-тэй нь уулзжээ. Харин эмнэлэгт хэвтэж байгаа Ерөнхий сайд асан С.Баяртай уулзах зөвшөөрөл өгөөгүй аж. УИХ-ын гишүүн Лу. Болд баривчилгааны хүрээнд гадаад дотоод нөхцөл байдлуудад болон хоригдож буй эрүүл мэндийн асуудалд нь ч их санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр "улс төр хийхгээгүй л бол эдгээр хүмүүсийг барьж, хорьж шалгах шаардлага байна уу. Тухайлбал, Б.Бямбасайхан 24 хоног хоригдож, шалгагдаж байгаа боловч нэг ч удаа байцаалт аваагүй байна. Энэ бол нэг ёсны залхаан цээрлүүлэлт. Тэгэхээр бидэнд хүний эрх талаасаа маш их эргэлзээ үүсч байна" хэмээн ярьжээ. Тйимээс энэ бүх асуудлаар УИХ-ын хүний эрхийн дэд хороог удирдлагатай болгож, ойрын үед хуралдуулах ёстой. Мэдээж хэрэг хуулийн хүрээнд Монгол Улсын иргэн аливаа хүн хэн ч гэсэн шалгагдах нь нээлттэй. Гэхдээ цаанаа хүний эрх талаасаа ямар нэгэн асуудлууд үүсгэхгүй байх үр дагавараа бид олон талаас нь тооцох шаардлагатай хэмээн үзэж байна. Мөн цаашдаа асуудал гаргаад зугтаагаад, мөрдөн байцаалтад саад болоод байхгүй бол заавал барьж хорилгүйгээр үнэн мөнийг нь тогтоогоод явчих боломж байгаа гэдгийг л хуулийн байгууллагуудад  анхаарууллаа. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ