Ц.Нямдорж: Сэтгүүлчийг тагнаж, чагнах үүрэг хэзээ ч өгөхгүй

184
2018 оны 04-р сарын 26

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн даалгавраар сэтгүүлчийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамтаар чагнаж тэр бүү хэл сүрдүүлэн машин руу буудсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Г.Бясман мэдээлэл хийж "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч хувь хүнийг тагнаж, чагнасан хэрэгт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэж мэдэгдсэн.

Tнэ талаар Хууль зүйн сайд Ц. Нямдоржоос тодруулахад "Сэтгүүлчдийг тагнах чагнах үүрэг хэзээ ч өгөөгүй өгөхгүй. Надад тийм шаардлага байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг" гэх хариултыг өглөө.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ