ЯАЖ БИ: ТЭРЭНД ЗОРИУЛАВ

386
2018 оны 04-р сарын 26

ЯАЖ БИ: Манжийн үеийн bонголоо худалдсан отго жинсний түүх МАН-ын үед намын ухуулагчдын энгэрт дэд сайд болон гялалзах эмгэнэлийг тэвчих вэ?

ЯАЖ БИ: Шилэн Цогоо шиг нам дагаж, 30 насандаа 800 саяын байранд залрах буруу жишгийг залууст үлгэрлэх вэ?

Яаж би Бөхчүүд шиг түмний хөрөнгөөр барьсан өргөөгөө хувийн мөнгөөр барьсан байшинтайгаа андууран хоёр хуваагдаж, хоорондоо зодолдох вэ?

Яаж би А.Сүхбатын олон эхнэрүүд шиг УИХ-ын гишүүнийг Бөхийн өргөөнд хоёр сандал нийлүүлж тавиад хоног төөрүүлтэл нь зовоох вэ?

Яаж би Д.Гантулга шиг “бандаашны хэрэг”-ээр Монголын хуулийг мухардалд оруулж, хууль зүйн сайдынхаа тархийг гашилгах вэ?

Яаж би О. Баасанхүү шиг өнөөдрийн хэлсэн үгнээсээ маргааш буцах өчүүхэн байж, өөртөө ахадсан дүр бүтээх гэж зүдрэх вэ?

Яаж би Шүүгчид шиг 3 саяын цалингаа тэрбум болтол аривжуулж, “ядуу байх нь авлигал авах үндэс” гэсэн алдарт үгээрээ ард түмний амыг таглах вэ?

Яаж би Эрдэнэтуяа прокурор шиг хууль хүчний байгууллагынханы хоцрогдлыг өөрийн биеэр илчилж, “юун олон юмаар биш ганцхан өгүүлбэр”-ээр од болох вэ?

Яаж би Эрдэнэс 5 толгойнхон шиг хамар дороосоо 268 мянган тн нүүрс хулгайд алдталаа нүдээ сохолж, чихээ дүлийрүүлэх вэ?

Яаж би Нүүрсчдийн намынхан монголын баялгийг ил далд цөлмөн, Их хуралд тасралтгүй суухыг хүлцэх вэ?

Яаж би Монголын төр хулгайчдын үүр болж, ихийг хулгайлсан нь илүү эрх мэдлийг худалдаж авдаг гаж тогтолцоог халах вэ?

Яаж би…..

Сэтгүүлч Б.Отгон

2018.04.22 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ