ПРОКУРОР Г.ЭРДЭНЭБАТЫН АМААР БАТАЛГААЖСАН "ЗОРИГИЙН" ХЭРГИЙН ШИНЭ НОЦТОЙ МЭДЭЭЛЛҮҮД

1946
2018 оны 05-р сарын 08

УЕП-ын орлогч дарга Г.Эрдэнэбат С1 телевизийн Цензургүй ярилцлагад орохдоо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар бараг анх удаа маш дэлгэрэнгүй ярьсныг сэтгүүлч Д.Болормаа ийнхүү буулгасныг хүргэж байна:

ПРОКУРОРЫН АМНААС БАТАЛГААЖИЖ ГАРСАН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

-Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо бол огтоосоо мэдүүлэг өгдөггүй.
-Булган анх гэрчээр, дараа нь хамжигчаар, одоо энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Гүйцэтгэх ажил бусад нотлох баримтуудад үндэслэсэн.
-Гүйцэтгэх ажлаар авагдсан баримтуудыг нууц хэвээр үлдээсэн. 71 хуудас нууц хэвээрээ гэсэн үг.
-Ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод 27 хавтаст хэрэг хүлээн авч байв. Прокурор шүүхэд шилжүүлэхдээ 58, шүүх дээр ирээд 66 хавтаст хэрэг болов. Энэ дунд тоологдоогүй, гүйцэтгэх ажлаар олж авсан нууц материалууд дунд нь бий.
-1998.10.03-наас буюу мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш өнөөг хүртэл 7 удаа түтгэлзүүлж, буцаан сэргээсэн байдаг. Энэ дунд гэхдээ гүйцэтгэх ажил зогсоогүй, тасралтгүй мөрдсөн.
-Анхны үзлэгийг чанар муутай хийсэн, хамгаалалт сайн авч чадаагүйгээс олон хүн нэвтэрч орсон. Зарим хүн ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөнтэй утсаар яриад шууд хэргийн газар руу орсон.
-Хэрэгт авагдсан материалаар 17 хүн орсон. Төр засаг, ар гэр, намын нөхөд нь гээд 57 том хүн нэвтэрсэн. Нийтдээ 74.
-Хэргийн газраас С.Зориг агсан болоод Булган нарын гарын хээ олдоогүй.
-Хэргийн газраас одоо яллагдаад байгаа гурван хүний гарын хээ гараагүй. Тэр гурван хүний гарын хээг авч чадаагүй ч байж мэднэ. Шаардлага хангаагүй ч байж мэднэ.
-Энэ хэргийг би үйлдсэн, сайн мэднэ гэсэн тохиолдол бүрийг шалгасан. Энэ хэрэгт 41 хүнийг сэжигтнээр тогтоож шалгаад, хэрэг мухарлаад хэрэгсэхгүй болгосон байдаг.
-С.Зориг агсаныг би хөнөөсөн гэж 7-8 хүн гарч ирсэн. Шалгаад холбогдолгүй гэдгийг нь тогтоосон.
-Тагнуулынхан яагаад анхлан шалгав гэхээр Эрүүгийн хуулиараа тийм зохицуулалттай байсан.
-Нууц мөрдөн шалгаж байгаа хүнээ хуулийнхан бид айлгаагүй. Энгийн тактикаар авч үзэхэд магадгүй хэргийн холбогдогч нар Чимгээгээ айлгах гэж хашаанд нь тийм зүйл оруулсан болов уу гэж харж байна.
-Энэ хэрэг тодорхой шатандаа илэрсэн. Бүрэн илэрч дуусаагүй. Энэ хэргийг гүйцэтгэгчийг илрүүлсэн, захиалагчийг шалгах ажил үргэлжилж байна. Захиалагчтай холбоотой зохиомол хэрэг болгох гэсэн сонирхол зарим хүмүүст байна.
-Олон улсын эрүүгийн практикт анх гүйцэтгэгчийг олоод дараа нь захиалагчийг олдог. Захиалагчийг анхлан олоход хэцүү, ул мөр нь бүдэг байдаг.
-Энэ хэргийг зохиомол гэж ярьсан бүхнийг шалгаж байна.
-Аман зураг Булганы мэдүүлэг болоод өөр хоёр гэрчийн мэдүүлгээр гарсан.
-Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүсийг судлаж энэ хэрэгт оролцуулсан. Хүмүүс цуутай онц ноцтой гэмт хэрэгтэн үйлдсэн гэж ярьдаг, төсөөлдөг. Гэтэл ойрын харилцааны хэдэн хүн хийсэн нь тогтоогддог.
-Миний ажлын хэсгийг ахалж байх хугацаанд таамаглаж шалгалт хийгээгүй, баримтаар л шалгасан.
-Пилографын баримт албан ёсоор баримтаар үнэлэгдэггүй. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад ашигласан зүйл бол бий.
-УИХ-ын гишүүн О.Содбилэгийн пост бичих шалтгааныг шалгах ёстой юм байна.

ЯРИЛЦЛАГААС ҮЛДСЭН ЭРГЭЛЗЭЭТЭЙ ЗАРИМ АСУУДАЛ:

-Булган өөрөө энэ хэргийг захиалсан гэж үзвэл аман зургийг тийм бодитой хэлж өгөх үү?
-Галын шинжээч цагдаагийн үгээр дүгнэлтээ гаргасан уу?
-Шүүгч эмэгтэй галын шинжээчээс "Дүгнэлтээ ямар үндэслэлээр гаргасан юм бэ" гэж асуух агшинд гомдолгүй, хохиролгүй гээд байсан эгчийн дүрс бичлэгт үлдсэн тэр сандрал.
-Гүйцэтгэх ажлаар олж авсан дүрс бичлэгээ ил тод гаргах шаардлага байв уу.

Хэрэв энэ ярьснаар нь тооцож үзвэл хуулийнхны маш олон жилийн хөдөлмөр харагдаж байна. Хэрэгтнүүдтэйгээ цуг архидаж, цуг шахуу амьдарч байсан юм шиг санагдлаа. Гэхдээ бүү мэд.. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 VII САРЫН ОРДЫН ЗУРХАЙ
ЭМЧ НАР АЖИЛ ХАЯНА
ӨНӨӨДӨР ТАНД ЭЭЛТЭЙ