ДҮҮРГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГЫН ТӨЛӨӨХ ХУЙВАЛДААНЫ ЗОЛИОСОНД 3 ХҮН АМИА АЛДСАН УУ

871
2018 оны 05-р сарын 08

4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Дорноговь аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явсан Старэкс микро осолдож, Б, Ю, Т нар газар дээрээ нас барж, хоёр хүний амь нас дээсэн дөрөөн дээр үлдсэн ноцтой ослын талаарх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч устгаж эхэлжээ. Тиймээс энэ хэргийн талаар холбогдох хүмүүсээс тодруулбал осолд орогсод МАН-ын нууцаар зохион байгуулсан нууц хуралтай холбоотой байсан ажээ.

Зарим эх сурвалжийн хэлснээр МАН-ын Хэсгийн ахлагч нарын холбооны тэргүүн Нийслэлийн Засаг даргын орлогч П. Баярхүүгийн санаачилгаар 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд Сүхбаатар дүүргийн МАН-ын хэсгийн ахлагч нарыг Дорноговь аймгийн Хамрын хийд рүү аялалд авч явжээ. Аялалыг П.Баярхүүгийн туслах н.Отгонтуяа ахлан, Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр, нууц байдалд зохион байгуулж, "хороо найруулах" зорилготой байсан бололтой. Учир нь ирэх сарын 9-нд товлогдсон Нийслэлийн МАН-ын бага хурлаар Үндсэн дүрмийн дагуу дүүргийн МАН-ын хорооны даргыг сонгох ёстой бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэхүү албан тушаалыг хуйвалдааны замаар авахаар саналын эрх бүхий хэсгийн ахлагч нарыг аялуулсан бололтой.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 VII САРЫН ОРДЫН ЗУРХАЙ
ЭМЧ НАР АЖИЛ ХАЯНА
ӨНӨӨДӨР ТАНД ЭЭЛТЭЙ