Ерөө сумын бэлчээрийн даац хэтэрчээ

302
2018 оны 05-р сарын 09


Сэлэнгэ аймгийн хэмжээнд малын бэлчээрийг хамгаалах тал дээр анхаарал хандуудлах цаг болжээ. Нийт нутгийн бэлчээрийн даац хэтэрсэн, малын тоо жил ирэх тусам нэмэгдэж нийт сумдын малын бэлчээр доройтолд орсон гэсэн судалгаа хүртэл гарсан байна. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс малын бэлчээрт тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлага гэж үзэж байгаа юм.
13 мянган малтай Ерөө сумын хувьд гэхэд л бэлчээрийн даац хэтэрчихсэн. Малчин өрхүүд нэг газраа жилийн 4 улиралыг өнгөрөөдөг. Нэг ёсондоо бэлчээр сэлгэх ямар ч боломжгүй болчихсон гэж ойлгож болно. Энэ байдлаас болоод сумын нийт нутгийн бэлчээр доройтолд орж буурцагт ургамалын тархац ч багассан байна. Тиймээс хөнжлийнхээ хэрээр хөлөө жий гэдэг шиг бэлчээрийнхээ даац хэмжээнд таарсан эрчимжсэн мал ахуй эрхлэх нь хамгийн зөв алхам гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна.


Сангийн аж ахуйн үед Ерөө сумын нэг айл өрх 25 толгой мал, нэгдэлд 150 толгой мал ноогддог байжээ. Үүнээс хэтэрвэл байгаа бэлчээрийн даац хэтрэнэ гэж үзэдэг байсан байна. Гэтэл өнөөдөр энэ сумын мал бэлчээрийнхээ хэмжээнээс 1,2 дахин хэтэрчээ. Тиймээс бэлчээрээ хамгаалахын тулд малын хөлийн татварыг тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Малын тооны хэт өсөлт, бэлчээрийн даацын хэтрэлт, хүний буруу ажиллагаанаас шалтгаалж бэлчээрийн доройтол цаашид ч хүрээгээ тэлээд байвал малчдын амьжиргаа улам муудна. Малчид бэлчээрийг үнэ төлбөргүй, даацыг нь хэтрүүлж ашиглан доройтуулсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй одоогийн тогтолцоонд бэлчээрийн эрх зүйн зохицуулалт хийж бэлчээр ашиглалтын төлбөр тогтоох нь хамгийн зөв алхам гэж малчдын зүгээс ч гэсэн үзэж байна.


Малчид малынхаа тоог бие биенээс өрсөж өсгөхөд л анхаарч, чанарт нь анхаарахгүй байна. Малчдын сэтгэлгээг малын толгойн тоогоор хөөцөлдөх биш харин малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэн, чанарыг эрхэмлэхэд чиглүүлэн өөрчлөх бодит шаардлага тавигдаж байна. Иймд бэчлээрийн даацаас хэтэрсэн малыг жил бүр эдийн засгийн эргэлтэнд оруулахаас өөр аргагүй. Үүнд төрийн зүээс ч, малдчын талаас ч анхараах цаг нь болсон гэдгийг ерөө сумын малчид хэлж байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 VII САРЫН ОРДЫН ЗУРХАЙ
ЭМЧ НАР АЖИЛ ХАЯНА
ӨНӨӨДӨР ТАНД ЭЭЛТЭЙ