БНХАУ-д баривчлагдсан “Саусгоби Ресурсес” компанийн захирал асан Б.Аминбөхийн хэргийг шалгасаар байна

671
2018 оны 05-р сарын 09

“Саусгоби Ресурсес” компанийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан Б.Аминбөхийг БНХАУ-ын Шандон мужийн Рижао хотын хууль хяналтынхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мөнгө угаасан хэрэгт холбогдуулан баривчилсан. Тэрбээр тус хотын хорих ангид хоригдсоноос хойш хагас жилийн хугацаа өнгөрч буй бөгөөд мөнгө угаасан, залилан хийсэн хэргээр шалгаж буй аж.
Эл баривчилгааны талаар "Ройтерс" агентлаг анх мэдээлж, Рижао хотын хорих ангитай холбогдож, Б.Аминбөхийн холбогдсон хэргийн талаар тодруулахад тодорхой хариулт өгөөгүй байдаг. Б.Аминбөх нь тус компанийн ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх захирлаар 2017 оны долдугаар сарын 5-ны өдөр томилогдон ажиллаж байжээ.

Тэрбээр "Саусгоби" компанийн ТУЗ-ийн гишүүнээр 2015 оны наймдугаар сарын 6-нд томилогдож байсан бөгөөд компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүн болон Гүйцэтгэх захирлаар тус тус томилогдон ажиллаж байсан аж. Мөн баривчлагдах үедээ ӨМӨЗО-ы Алшан аймгийн худалдаа аж үйлдвэрийн холбооны дэд дарга болон Канад улс дахь Өвөрмонголын бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашиж байжээ. Б.Аминбөх нь үүнээс өмнө “National United Resources Holding” компанийн захирлаар ажиллаж байсан гэдэг.

Ванкуверт төвтэй “Саусгоби Ресурсес” компанийн хувьд БНХАУ-ын анхдагч зах зээл бөгөөд Өмнөговь аймгийн Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг аж.. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ