ЭЛЧИН САЙДАД ГОРИЛОГЧ ЗАЛУУЧУУДЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН ДЭМЖСЭНГҮЙ

1042
2018 оны 05-р сарын 14

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гадаад улсуудад суух зарим элчин сайдын нэрийг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Гэхдээ Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарь нарыг томилох Засгийн газрын саналыг Ерөнхийлөгч дахиад дэмжсэнгүй.

Өмнө нь Засгийн газраас Г.Тэнгэрийг Австралид, Н.Чимгүүндарийг Тайландад Элчин сайдаар томилохаар шийдэж, саналаа Ерөнхийлөгч хүргүүлсэн ч мөн л дэмжээгүй юм.

Тэрбээр албан бичигтээ “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй. Тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй хэмээн үзэж байгааг харгалзан тэднийг томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй” хэмээн дурдсан байв.

Г.ТЭНГЭР, Н.ЧИМГҮҮНДАРЬ ГЭЖ ХЭН БЭ

Г.Тэнгэр 44 настай.1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1998 онд Япон улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль, 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг төгссөн. Англи, япон хэлний мэдлэгтэй, төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажилласан байна.

Н.Чимгүүндарь 35 настай. 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсөж, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, дипломат албанд 11 жил ажилласан.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chh 194.230.155.216 SWITZERLAND
SWITZERLAND
2018 оны 05-р сарын 14
Uur shigee hel usgui mergejilgui buh hun yavuulah ged baigaan baihdaa ?ennees iluu yaj bolovsorch mundag dip gejharuilah yostoi boldoo
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ