Дуулиант гишүүдийг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-д хүргүүлжээ

356
2018 оны 06-р сарын 07

Улсын Ерөнхий прокуророос дуулиант хэрэгт нэр холбогдсон Д.Гантулга, Б.Мурат гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн мэдээлэл Саарал ордонд тараад байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд удахгүй хуралдах бололтой. Хүчингийн хэрэгт нэр холбогдсон Д.Гантулга МАН-ын, мөн л бэлгийн хүчирхийллийн асуудалд нэр холбогдсон Б.Мурат нь АН-ын гишүүн тул УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдаж тэднийг эгүүлэн татах асуудлыг хэлэлэх аж.

Хүсэлтийг 48 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай аж. Тиймээс бүлгийн дараа байнгын хороод энэ асуудлаар хуралдах тов гарсан гэнэ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ