Нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөсөн жолоочийг торгожээ

336
2018 оны 06-р сарын 12

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Буян ХХК-ны уулзварын нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөж унагасан жолоочид хариуцлага тооцож, дахин суурилуулжээ.

Зөрчил гаргасан иргэн А-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу / Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ 100 нэгжтэй /100,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 2.13-д зааснаар "Өндрийн хязгаарлал" - ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно” гэх тэмдгийг зөрчих, өөрийн тээж яваа ачааны өндрийг мэддэггүйгээс шалтгаалж энэ төрлийн осол гарч байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс анхааруулж байна.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ