Д.ГАНТУЛГЫН ОРОНД УИХ-Д ХЭН ОРЖ ИРЭХ ВЭ

560
2018 оны 06-р сарын 13

УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор аль намаас хэн хэн энэ тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших вэ гэдэг сонирхолтой тааврууд яригдаж эхэлжээ. Одоогоор МАН, МАХН, АН нөхөн сонгуульд оролцох нь тодорхой байгаа бөгөөд нэр дэвшигчид эхнээсээ нэр дуулдаж байна. МАХН-аас МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нарын нэг нь нэр дэвших бол АН-аас Японы мэргэжлийн сумогийн аварга, АН-ын ҮБХ-ы гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Д.Дагвадорж болон УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатар нарыг хүч үзнэ гэсэн хувилбар яригдаж байна. Харин МАН-ын хувьд Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвших нь гарцаагүй хэмээн таамаглаж байсан ч энэ хувилбар өөрчлөгдөж буй бололтой.
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хаалттай хуралдааны үеэр энэ асуудал яригджээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс: “Та Хэнтийд болох нь тодорхой болсон нөхөн сонгуульд нэр дэвших үү? Таны нутаг шүү дээ” гэж асуусан байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар ч эргэлзээгүйгээр нэр дэвшихгүй гэдгээ шуудхан илэрхийлжээ 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ