ЭРҮҮЛ МЭНД НЬ ТУЙЛДСАН Ш.БАТХҮҮГИЙН ХОРИХ ХУГАЦААГ ДАХИН СУНГАЖЭЭ

378
2018 оны 06-р сарын 13

“Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний долларын зээл авсан асуудал 2013 оноос хойш 5 жилийн турш дуулиан тарьж байгаа билээ.Өдгөө цагдан хорих ангид хоригдож буй түүний хоригдох хугацаа өчигдөр дууссан. Гэвч шүүх дахин 15 хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Шүүх хурлын дараа түүний бие эрс муудаж, эрчимт эмчилгээ хийлгэсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүний сахарын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд гарчээ. Тиймээс сахарыг нь бууруулахын тулд цагдан хорих ангийн эмнэлгийн зүгэээс инсулин тариаг маш өндөр тунгаар хийж байгаа гэнэ. Мөн түүний бөөр, тархины мэдрэлийн судсанд ноцтой өөрчлөлт орсон талаар өмгөөлөгч нь ярьжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ