ЭРҮҮГИЙН ЕРТӨНЦӨД АЛДАРТАЙ ДЭЭРЭМЧДЭД ЯЛ ОНООВ

859
2018 оны 06-р сарын 19

 

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг “Элит” хотхоны нэгэн айлд мөрийтэй тоглож байсан залуус руу зэвсэгт этгээдүүд халдаж үймээн дэгдээсэн хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарч дуулиан тарьж байв. Олныг цочирдуулсан энэ хэрэгт “шош” хочит Н.Ариунгэрэл, Б.Насандэлгэр, Л.Алтанхуяг, Н.Билэгтбаатар, М.Амартүвшин, С.Галбадрах, Д.Алтангадас нарыг сэжиглэж, цагдаагийн байгууллагаас шалгасан.

2016 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө гарсан эл хэргийн шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт болж гэмт этгээдүүдэд 6-11 жилийн ял тус тус оноолоо. Хан-Уул дүүргийн шүүхээс Н.Ариунгэрэлд найм, Л.Алтанхуяг, С.Галбадрах нарт зургаа, М.Амартүвшинд долоо, Н.Билэгбаатарт 11 жил хорих ялаар шийтгэж Д.Алтангадасыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болов. Тэднийг шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэглэн дээрэмдсэн гэм буруутайд тооцсон юм.

Хэргийг сануулбал, гэмт этгээдүүд мөрийнд тавьж байсан байсан 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алт дээрэмдэхдээ хоёр хүнийг хүнд, наймд нь хөнгөн гэмтэл учруулсан байдаг. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН 112.72.14.142 MONGOLIA
MONGOLIA
2018 оны 06-р сарын 19
ЭНЭ ИХ АЛТ МӨНГӨ ХӨРӨНГӨӨР МӨРИЙНД ТАВЬЖ ТОГЛОДОГ ЯМАР ХҮМҮҮС БАЙНА ТЭР ХҮМҮҮСЭЭ ХУУЛИАР ШИЙТГЭДЭГГҮЙ ЮМ УУ. ДЭЭРЭМДЭХИЙГ ЗАВДСАНЫГ НЬ ШИЙТГЭДЭГ ЮМ БАЙЖ ХАРИН МӨРИЙТАЙ ТОГОЛЖ БАЙГААГ НЬ ЯАГААД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ ЯАГ НАРИЙНДАА БОЛ НААД НУУЦ ТОГЛООМЧИД ЧИНЬ Л ГЭМТ ХЭРЭГ ГАРГАХ ЭХ ҮҮСВЭРИЙГ НЬ ТАВЬЖ БАЙНА ЭНЭ НУУЦ ТОГЛООМЧИДДОО ХУУЛИЙН БАЙГУУЛАГА ТАСЛАН ЗОГСООХГҮЙ БОЛ АРАЙ ДЭНДЛЭЭ ЭСВЭЛ ТЭД АВИЛГАЛ ХАХУУЛЬ ӨГӨӨД ХУУЛИЙНХНЫГ АРГАЛДАГ ЮМ УУ ЭНЭ ХҮМҮҮСЭЭ АРД ТҮМЭНД ИЛ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙШ ДЭЭ. ТЭГЭЭД ТЭДЭНД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ИЛ БОЛГО. ****
Цаашдаа сэрүүснэ