60 ТЭРБУМЫН АСУУДЛААР АТГ-ЫН ДАРГАД ХАНДЛАА

361
2018 оны 06-р сарын 19

2017 оны Ерөннхийлөгчийн сонгуулийн өмнөхөн 60 тэрбумын асуудал дуулиан тарьсан ч хэрхсэн нь тодорхойгүй тэгсхийгээд намдсан. Тиймээс анхаарал татсан энэ асуудлаар тайлбар авахаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газрын даргад ханджээ.

Тэрбээр АТГ-т хүргүүлсэн албан бичигтээ “УИХ-ын даргын Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Б.Гүнбилэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “60 тэрбумын хэргийг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ямар ч мэдээлэлгүй байна” гэсэн албан ёсны мэдээллийг хийсэн. Гэмт хэргийн шинжийн талаар хуульчилсан бөгөөд аль шинж нь байхгүй болохыг тогтоосон талаар ард иргэд болон УИХ-ын гишүүд өнөөдрийг хүртэл мэдээлэлгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд “60 тэрбумын” гэх хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар албан ёсны мэдээлэл авахыг хүсч байна” гээд хариу тайлбарыг энэ сарын 19-ны дотор бичгээр ирүүлэхийг шаардсан байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ