Нөхөн сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлжээ

507
2018 оны 06-р сарын 19

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль энэ сарын 24-нд болно. Уг сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг баталсан хуваарийн дагуу хийж байна. Тухайлбал, сонгуульд хэрэглэх нийт 30 төрлийн 27 мянга гаруй саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох ажлыг дуусч тэдгээрийг хүлээлгэн өгөх, санал авах байранд хүргүүлэх ажлыг эхлүүлжээ. Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн дөрвөн суманд болох юм.

Сонгуульд оролцохоор гурван нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ. Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 6-ны өдрөөс эхлүүлээд байгаа юм.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.