Наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос худалдаална

312
2018 оны 06-р сарын 19

Энэ жилийн баяр наадмын тасалбарыг “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр худалдаалахаар болжээ. Тодруулбал, наадмын тасалбарыг онлайнаар худалдан борлуулахаар болж, программ хангамжийг нэвтрүүлсэн ч наадмаас өмнө амжихааргүй болжээ. Тиймээс наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос эхлэн нийслэлийн “Нэг цэгийн үйлчилгээ”- ний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, болон зургаан буудлын “Оргил” төв дэх цэгээр дамжуулан худалдаалахаар болсон байна.

Наадмын тасалбар нээлт, бөхийн барилдаан, хаалт гэсэн гурван төрөл байх юм байна. Тасалбарын үнэ 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр тасалбар л өгөхөөр төлөвлөжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.