ХЯТАД КОМПАНИУДАД ДАМЖИН ЗАРАГДАЖ БАЙГАА АЛТНЫ ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХЫГ ЭРДЭНЭХАЙРХАНЫ МАЛЧИД ШААРДЛАА

934
2018 оны 06-р сарын 19

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Баянзүрх, Багануур багийн нутагт орших Ар баян айраг хэмээх газар 2007 оноос эхлэн “Жөн юан” нэртэй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ХХК суваг малталт, дээжлэлт, өрөмдлөгийн ажил хийж эхэлсэнтэй холбоотойгоор байгалийн унаган төрхийг алдагдуулж нутаг орныг нь овоолсон шороо ухсан нүх болгож буйг нутгийн малчид эсэргүүцэж мэдээлэл өглөө. Тус компани өрөмдлөгийн ажил хийж байгаад 2013 онд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шин жун чи” гэх бас нэг хятад компанидаа тусгай зөвшөөрлөө зарсан аж. Тусгай зөвшөөрөл худалдаж авсан “Шин жун чи” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны наймдугаар сарын 01-нд дуусч ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэж буйг нутгийн иргэд эсэргүүцэн тэмцэж эхэлсэн байна. Ашиглалтын үйл ажиллагаа эхэлбэл гадаргын ус багатай, хөрсний элэгдэлд өртөмхий, монгол элс, бор хярын элстэй хаяа дэрлэн оршдог зэрэг нь экологийн эмзэг онцдог нь тухайн нутаг орны байгаль орчныг цөлжих эрсдэлд оруулна хэмээн нутгийн иргэд үзэж тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг холбогдох төрийн байгууллагуудаас шаардаж байгаа аж.

Мөн өнгөрсөн жил Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд "Монгол туургатны өв соёлын наадам" гэсэн сүржин нэртэй наадам болжээ. Тус наадам энэ жилээс уламжлал болгон зохион байгуулагдахаар болсныг нутгийн иргэд мөн эсэргүүцэж байгаа аж. Учир нь тус наадмыг Хар нуурын эрэгт зохион байгуулдаг нь малын бэлчээрийг сүйтгэж хөрсний элэгдэлд оруулан малын тарга тэвээрэг алдагдахад хүргэж байгаа аж. Тус наадмыг зохион байгуулснаар хөрсний болон усны бохирдлыг дээд зэргээр нэмэгдүүлж нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог алдагдуулах, нутгийн иргэдэд эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд ямар ч үр өгөөжгүй, мөн тус нутгийн үзэсгэлэнт байгалийн унаган төрхийг алдагдуулах хэмжээний наадам болсон хэмээн үзэж байгаа талаар нутгийн иргэд ярьж байна.

Энэ талаар нутгийн иргэн Т.Насанжаргалаас тодруулахад “Манай сумын Баянзүрх, Багануур багийн нутагт орших Ар баян айраг хэмээх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Шин жун чи” ХХК болон хайгуулын лиценз эзэмшдэг 12 компани байгаа. “Шин жун чи” ХХК –ын хайгуулын хугацаа 2019 оны наймдугаар сарын 01-нд дуусна. Тус компани үргэлжлүүлэн олборлолт явуулах гэж байгаа учраас нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм. Мөн манай сумын нутагт өнгөрсөн жилээс эхлэн жил болгон Монгол туургатны өв соёлын наадмыг зохион байгуулна гэсэн шийдвэр гарсан байгаа. Манай сумзөөлөн хөрстэй элсэрхэг газар. 40-50 жилийн өмнө тариалан эрхэслэн газар өнөөдрийг хүртэл нөхөн төлжөөгүй байгаа. Тийм учраас жил болгон тус наадмыг зохион байгуулах боломжгүй. Манай нутгийн иргэд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханд хандсан. Мөн БОАЖЯ-ын газрын дарга нартай уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үр дүнд тусгай хамгаалалттай газрын хэсэгт нэвтрэхгүйгээр зохион байгуул гэсэн захирамжийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Ийм хөрсөн дээр дахин наадам зохион байгуулбал цөлжилт бий болно” хэмээн хэллээ.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ