ӨНӨӨДӨР ТАНД ЭЭЛТЭЙ

433
2018 оны 06-р сарын 25

Хонь - (3/21-4/19)

Бизнесээ өргөжүүлэх шинэ гайхалтай санаагаа даргадаа танилцуулж, сайшаал хүртэнэ. Удирдах ажлын санал ирвэл татгалзах хэрэггүй. Үгүй бол хожим харамсаж мэднэ. Шинэ холбоо тогтоосноор ажлын санал олон ирнэ. Гэхдээ бодит баримтыг тэднээс авснаар аль нь үнэн зөв болохыг мэдэж чадна. Сайн дурын байгууллагад өөрийн ажил, үйлчилгээг санал болгох бөгөөд төрөлх чадвараа хөгжүүлэх боломж ирнэ.

Үхэр - (4/20-5/20)

Авьяас чадвараа хөгжүүлэхэд цаг хугацаа гаргах хэрэгтэй. Сургалтанд хамрагдах нь үнэ цэнэ нэмэгдэхэд нөлөөлнө. Ингэснээр мөнгө болон цаг хугацаа хожино. Үхрийн ордны ажил хайгчид бүтээлч сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Өөртөө тохирох боломжийн ажил олсон хүмүүсийн тоо өсөх болно. Анхныхаа сорилтоос эерэг, мэдээ хүлээх бололтой. Аз тань руу ойртож байна. Үүнийг бүү түлхээрэй. Хэт өөдрөг байдал эсвэл бодит бус хандлага эрсдэл авчрах болно. Анхааралгүй байдлаас болж гараас тань мөнгө алдагдана. Иймээс хянамгай бай.

Ихэр - (5/21-6/21)

Таньтай ойр дотно найз нөхөр чинь танайд зочлох болно. Та тэднийг ая тухтай байлгах гэж хичээх хэрэгтэй. Та хоёрын үзэл бодлоос болж яриа нийлэхгүй байвал шударга харьцахыг хичээ. Хэрэв гэртээ зориулж юм авахаар шийдсэн бол хуучны гоёмсог эд зүйл худалдаж аваарай. Та шинээр суурин утас тавиулах гэж байгаа бол юуны өмнө гэр бүлийнхэнтэйгээ ярилцахыг зөвлөж байна.

Мэлхий - (6/22-7/22)

Од гарагуудын хооронд сөрөг байршил тогтоогдож байгаа тул амьдрал яг л жигнүүр дээр байгаа мэт халуухан болно. Таны эргэн тойронд болж байгаа зүйлст хандах мөрөөдөмтгий сэтгэлгээ, хийсвэр арга зам, гай зовлон, туршилт сорилтыг хүндрүүлэх болно. Тиймээс урагшлах хамгийн сайн арга бол урсгалаараа явж, амьдралынхаа ямар ч түвшинд хэт олон өөрчлөлтийг хийхгүй байх явдал юм.

Арслан - (7/23-8/22)

Таны хүсч байгаа зүйл хоорондоо харшилдах тул юу ч хийлгүй өнжих бололтой. Албан ажил болон зугаа цэнгэлээ зохицуулах амаргүй ч та арга замаа хайх хэрэгтэй. Санхүүгийн байдлаа сайжруулж чадсан бол өдийг хүртэл мэрийсний ашиг гарах байлаа. Хэдий тийм ч өнөөдөр та сайхан мэдээ дуулах болно. Өөртөө байгаа зүйлдээ эзэн суу.

Охин - (8/23-9/22)

Аливаад эергээр хандах нь таагүй асуудалд орохоос сэргийлнэ. Ажил төрөлдөө өөдрөгөөр хандахыг зөвлөж байна. Гэрээ хэлэлцээ байгуулах ажил тасалдаж, томоохон алдагдал хүлээх бөгөөд хууль эрх зүйтэй холбоотой асуудал төлөвлөснөөр болохгүй бололтой. Өөрсдийн итгэл үнэмшилдээ эргэлзэж эхэлнэ. Тиймээс та өөрийн амьдралд ханддаг хандлага болон үзэл бодлоо эргэж харахад буруудахгүй. Үүний үр дүнд та дорвитой өөрчлөлт хийж чадна.

Жинлүүр - (9/23-10/22)

Ямар нэг зүйлийг хийхдээ зоригтой, ухаантай бай. Хэрэв та хоол хүнсэндээ анхаарал тавьдаггүй бол өнөөдрөөс эхлэн хүнсээ зөв хэрэглэж сур. Тэвдэх, сэтгэлийн түгшүүр таны хамгийн том дайсан байна. Сайтар боловсруулсан төлөвлөгөө таны амьдралд тохиолдсон асуудлыг шийдвэрлэхэд туслана. Сэтгэл гутрал танд сайн зүйл авчрахгүйгээс гадна, төлөвлөгөө нураахад нөлөөлнө. Иймээс өөдрөг бай. Ойр дотныхонтойгоо харьцах харьцаа шинэ түвшинд хүрнэ.

Хилэнц - (10/23-11/21)

Амьдрал хэцүү санагдвал бүгдийг тавьж явуул гэсэн хандлага өнөөдрийг тодорхойлно. Од эрхсийн нөлөө зөрчил мөргөлдөөн, будлианыг авчрах байх. Уян хатан байдал, амгалан тайван зан, өөрийн гэсэн бодол таныг аварна. Найзархаг Бархасбадь, мөрөөдөмхий Далай вангийн зөрчилдөөн нь цовоо сэргэлэн Хилэнцэд хүртэл мөнгөний асуудалд болгоомжтой харьцахыг анхааруулж байна.

Нум - (11/22-12/21)

Өнөөдөр шинээр ажил эхлэх эсвэл бүдүүлэг зан гаргахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эмэгтэй нумуудын бардам, өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл хувийн харилцаанд бий болсон хямралыг даван туулах эсвэл мухардмал байдлаас нэр төртэйгээр гарах боломжийг тэдэнд олгоно. Харин эрэгтэй нумуудад яаруу тэвдүү байдал гаргах, хөнгөн хуумгай хандах, амлалтаасаа буцах нь тохиромжгүй.

Матар - (12/22-1/19)

Гараг эрхсийн нөлөө таагүй байна. Тэглээ ч урагш ахихад чинь саад болох боломж бүү олго. Матрын ордынхон хэзээ ч бууж өгдөггүй онцлогтой. Өөрийн хүчирхэг чиглүүлэгч Санчир гарагийг дага. Гэгээ ороход Санчир гараг шилжин жинлүүрийн ордонд байрлах ба таны нарны зам ажил мэргэжил, бизнес, нэр хүнд болон алдар нэрд нөлөөлнө. Таны мөн чанар аз жаргалтай, дэвшилттэй байна. Аяллаар явах нь таныг хүчтэй болгож стресс, оюуны алжаалаа тайлах амсхийлт болно.

Бумба - (1/20-2/18)

Удирдлагадаа өөрийгөө харуулахын тулд хэт их хичээн хямарч магадгүй. Жижиг зүйлд анхаарлаа хандуулснаар том зүйлийг бий болгож чадна. Найз тань бизнөс, хайр дурлалын асуудалд дэмжлэг үзүүлэх байх. Бизнестээ шаардлагатай мөнгө олохын тулд тусламж асуухаас бүү санаа зов. Жижиг зээл ч гэсэн санхүүгийн байдлыг өөрчилж чадна. Ажил дээрх дэл сул яриа, хов живт бүү авт.

Загас - (2/19-3/20)

Таны ордонд тань төвөгтэй энерги нөлөөлсөөр байх болно. Бүтээмжтэй байдал танд юмсыг бодитой байдлаар харуулах боломж олгоно. Гэртээ цахилгаан бараа худалдаж авахдаа болгоомжтой байж, санхүүтэй холбоотой асуудлаасаа аль болох хол байхыг сануулж байна. Зээл, түрээсийн төлбөр, бусад өр зээлийнхээ тухай бодохдоо бодит байдлаас хэт тасрахгүй байх тал дээр анхаар. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.