УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН НӨХӨН ОЛГОВРЫГ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОГТООЖЭЭ

243
2018 оны 06-р сарын 26

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас даатгалын компаниудтай хэлэлцээр хийж, хурдан морины унаач хүүхдийн даатгалын хураамжийг 100 мянган төгрөг, мориноос унаж бэртсэн тохиолдолд олгох нөхөн олговрыг 20 сая төгрөг байхаар тогтоожээ.
Энэ талаар өнөөдөр тус газрын Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар мэдээлэл хийв. Монгол Улсын хэмжээнд нийт 11 даатгалын компани хурдан морь унаач хүүхдүүдийг 30 мянган төгрөгөөр даатгалд хамруулж, гэмтсэн тохиолдолд 5 сая төгрөгийн нөхөн олговор олгодог байжээ. Энэ нь хүүхдийн эмчилгээнд төдийлөн хүрдэггүй байсан тул 20 сая болгосон бөгөөд энэ нь нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээнд хангаллтай хүрнэ хэмээн тооцоолсныг мэдээллийн үеэр онцлов.
Тэрбээр, “Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины унаач хүүхдүүдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Энэ систем нь хүүхдийн гэрийн хаяг, сургууль, анги, уралдаанд оролцсон амжилт, бэртэл, гэмтэл болон уяачдын мэдээллийг давхар бүртгэдэг. Уг системд өнгөрсөн онд 1500 хүүхэд бүртгүүлсний 70 хувь нь хөлсөөр морь унадаг гэсэн судалгаа бий. Мөн энэ жил унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны стандартыг шинэчилсэн бөгөөд 110 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөж байна” гэлээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ