ШАТАХУУНЫ ҮНИЙГ БАРЬЖ ЧАДДАГГҮЙ Д.СУМЬЯАБАЗАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ

360
2018 оны 06-р сарын 27

Баяр далимдуулан үнээ нэмдэг шатахуун импортлогчид энэ удаа Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон наадмыг далимдуулан өчигдөр үнээ дахин нэмлээ. Шатахуун импортлогчид өчигдөр орой нэгэн зэрэг шатахууны үнийг литр тутамд 90-120 төгрөгөөр нэмлээ. Шатахуун түгээх станцуудад яг одоо ийм үнэтэй байна.

ПЕТРОВИС

АИ 98- 2090

АИ 95- 2050

АИ 92 - 1830

АИ 92-1730

ДТ 2010-2070 төгрөгийн хооронд борлуулж байна.

МАГНАЙ ТРЕЙД

АИ 92-1830

АИ 92- 1750

АИ 95 - 2040

АИ 98 -2100

ЕДТ- 2010 төгрөгөөр борлуулж байна.

Шатахууны үнийн зөвлөлийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүлдэг. Тэрбээр “Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлж байсан.

Гэтэл өнөөдөр шатахууны үнэ буурах нь байтугай нэмэгдсэнд Д.Сумьяабазар сайд юу хэлэх бол.

Шатахууны үнийг шалтгаангүйгээр нэмсэн шатахуун импортлогчдод УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хариуцлага тооцож чадах уу. Хэрэв чадахгүй бол хэлсэн үгнийхээ хариуцлагыг өөрөө хүлээх ёстой 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ