Д.МУРАТЫН БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛ НАМРЫН ЧУУЛГАН ХҮРТЭЛ ХОЙШЛОГДЛОО

329
2018 оны 06-р сарын 27

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төслийг хэлэлцлээ. Өмнө нь Улсын Ерөнхий Прокурорын зүгээс Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн ч хүлээж авахгүй гэсэн тогтоол гаргасан юм. Харин энэ удаад ийнхүү дахин хэлэлцэхээр болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү тогтоолд хориг тавиад байгаатай холбоотой юм. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хуулийн ойлгомжгүй байдал үүслээ. Асуудлыг дахин нягталж, хуульчид гаргалгаагаа зөв гаргах ёстой” гэсэн байр суурь илэрхийлэв. Ингэснээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлаар хуулийн хүрээнд дахин зөвлөлдөж, УИХ-д оруулж ирэхээр болов.

Уг асуудлыг хаврын чуулганы хуралдаанд хэлэлцүүлж амжихгүй учир намрын чуулганаар эсвэл ээлжит бус хуралдаан зарласан тохиолдолд хэлэлцэхээр ийнхүү хойшлогдлоо.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Please note offer 185.156.174.220
2018 оны 07-р сарын 19
Hello! There is an amazing offers for you. http://bit.ly/2JRxP6p
Цаашдаа сэрүүснэ