СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 35 хүн усанд осолдож амиа алджээ

305
2018 оны 06-р сарын 27

Энэ он гарсаар өнөөдрийг хүртэл 12 аймгийн 20 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 27 удаа усны осол гарч, 35 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.  Үүнээс 8 нь бага насны хүүхэд, 27 нь том хүмүүс байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас гардаг байна. Тиймээс үер усны аюул, амралт зугаалгын үеэр аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Өчигдөр л гэхэд10 настай хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр 15.33 цагийн үед цагдаагийн байгууллагад ХУД-ийн 11 дүгээр хороо “Зайсангийн гүүрний орчим хүүхэд усанд живчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад, 10 настай эмэгтэй Э нь дөрвөн найзын хамт усанд орж байгаад живж алга болсныг өнөөдөр Яармагийн гүүрийн орчмоос цогцсыг нь олсон байна..

 

Иймд:
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох тогтоол усанд, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ