Архангайд шүлхийн хорио цээр тогтоолоо

501
2018 оны 06-р сарын 27

Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумдад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон тул аймгийн Засаг даргын захирамжаар дээрх сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаа юм байна. Ийнхүү бэлэн байдалд шилжүүлснээр аймаг, сумын томилгоот гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дээрх сумаас бусад газар хэвийн үйл ажиллагаа явагдах ба гарал үүслийн бичигтэй мал мах бэлтгэх, сүү, цагаан идээ зөөвөрлөх, зөвшөөрөгдсөн маршрутаар дамжин өнгөрөх боломжтой юм байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.