Б.Тулга: Н.Энхбаяр дарга Хэнтийд нэр дэвших бүрэн боломжтой

218
2018 оны 06-р сарын 28

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.  Намууд энэ тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээ албан ёсоор ярьж эхэлсэн энэ цаг үед МАХН-ын ЕНБД Б.Тулгаас зарим асуултад хариулт авлаа. 

 

-Хэнтий аймгийн 42-р тойрогт МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ. Танай нам энэ асуудлаар дотооддоо ярилцаж эхэлсэн үү?

-Мэдээж улс төрийн намынхаа үүднээс нөхөн сонгуульд идэвхтэй оролцоно. Холбогдох хуулийн дагуу 35 хоногийн өмнө нэр дэвшигчээ зарлаж, өрсөлдүүлж ёстой. Одоогоор МАХН дотооддоо нөхөн сонгуульд хэн нэр дэвшүүлэх талаарх байр сууриа нэгтгээгүй байна. Янз бүрийн таамгууд бол явж байгаа.Ямар ч байсан хуулийн хугацаанд нь багтааж, нэр дэвшигчээ МАХН-ын зүгээс зарлах болно

-Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын аль нэгийг нь нэр дэвшинэ гэх мэдээлэл байна?

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмнөх улс төрийн сонгуулиудад оролцуулалгүй, элдэв хориг саад тавьсаар ирсэн. Хуулийн хоригууд одоо арилсан байгаа. Тиймээс ч Хэнтийн аймгийн 42-р тойрогт нэр дэвшинэ гэж таамаглаж буй хүмүүс олон байна. Н.Энхбаяр даргад хуулийн хориг саад байхгүй болсон тул нэр дэвших бүрэн боломж байгааг хэлье.Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиарМАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Хэнтий аймагт ялалт байгуулсан байдаг. Ялалт байгуулсан учраас С.Ганбаатарыг нэр дэвшинэ гэсэн таамаглал ч явж байна. Үүнтэй зэрэгцээд орон нутгийн намын байгууллага удирдаж буй залуучууд нэр дэвших боломж ч бий. Энэ бүхнийг бид нэгтгээд, намынхаа дүрмийн хүрээнд шийднэ. МАХН-ын анхан шатны байгууллагуудын саналыг авна. Уг саналыг намын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

-МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт хамаарах шүүх дээрх маргаан байгаа юу?

-Шүүх дээр ямар нэгэн асуудал байхгүй. Ямар ч хуулийн тээг байхгүй. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.