Т.Эрдэнэтуяагийн авилгын шинжтэй бас нэгэн баримт ил боллоо

557
2018 оны 07-р сарын 02

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа нь бусдаас их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан эсэхийг АТГ шалгаж буй бөгөөд түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа. Гэтэл түүнтэй холбоотой авилгын шинжтэй бас нэгэн мэдээлэл тараад байна. Энэ нэлээд хэдэн жилийн өмнөх явдал хэдий ч хэрэг хучирдаггүйг энэ баримтаас харж болно. "Уранган " ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Золбоогийн "Далай Омбо" ХХК-ийн нэр дээрх Хан –Уул дүүргийн 11-р хорооны нутаг дахь газрыг нэр дээр нь бүрэн шилжээгүй байхад НЕТГ-ын А/277 тоот гэрчилгээгээр архитектур тѳлѳвлѳлтийн даалгаврыг хууль бусаар гаргуулсан байна.

Т.Эрдэнэтуяа энэ даалгаврыг хууль бус гэдгийг мэдсээр байж Б.Лхагвасүрэнд илт үйлчлэн 2013.05.23-нд ѳѳр компанийн албан ёсны зѳвшѳѳрлийг давхардуулан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зѳвшѳѳрѳл хууль бусаар олгожээ.
Үүний цаана энд тэндгүй олгогдсон хууль бус газрын маргаанууд болон барилгын хууль бус ажлууд энэ мэт төрийн албаны нэр барьсан авилгын шинжтэй далд ашиг сонирхол нуугдсан зөвшөөрөл, гэрчилгээнүүдтэй холбоотой байдаг бололтой. Ямартай ч Хан-Уул дүүргийн 11 хороо бол Зайсан, Туул голын тансаг зэрэглэлийн орон сууц, өндөр үнэтэй үйлчилгээ бүхий обьектууд оршдог бүс. Энд барилга байшин барих, барилгын ажлын зөвшөөрөл өгөх нь Ерөнхийлөгчийн зарлигаас илүү их эрх мэдлийг атгадаг гэсэн яриа байдаг бөгөөд энэ удаад амин судсыг атгадаг гол албан тушаалтан Т.Эрдэнэтуяагийн ганц удаагийн үйлдлийг АТГ газар дээр нь илрүүлэн ийнхүү баривчилан шалгаж байна. Цаашид газрын болон барилгын зөвшөөрөл олгодог эрх бүхий албан тушаалтнуудын энэ мэт авилгын шинэжтэй олон хэргүүдийг шударга иргэдийн мэдээлэл болон бусад баримтаар илрүүлэн замбараагүй баригдсан барилга болон хууль бусаар олгогдсон газрын зөвшөөрөлтэй холбоотой албан тушаалтнуудын авилгын хэргийг илрүүлнэ гэдэгт АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудад итгэж байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.