Н.Энхболд Филиппины Батлан хамгаалахын сайд Дельфин Н Лорензанаг хүлээн авч уулзлаа

517
2018 оны 07-р сарын 07

Филиппин Улсын Батлан хамгаалахын сайд Дельфин Н Лорензана “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-д оролцож, ажлын айлчлал хийж байна. Айлчалын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Хоёр орны цэргийн алба хаагчид бүс нутагт зохион байгуулагддаг олон улсын хамтарсан сургуульд оролцдог төдийгүй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтран үүрэг гүйцэтгэдэг болохыг хоёр тал онцлон тэмдэглэлээ. Цаашид Монгол, Филиппин Улсын хооронд батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчнүүдийн чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа сайд Н.Энхболд онцоллоо.


Филиппин Улсын Батлан хамгаалахын сайд Дельфин Н Лорензана Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Филиппин Улсад зохион байгуулагддаг Энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага, дамжаанд тогтмол оролцож байдагт талархаад цаашид хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлж Монгол Улсын Энхийг сахиулах ажиллагааны туршлагаас суралцах, Монгол Улсад зохион байгуулагддаг хамтарсан сургуульд дадлага, дамжаанд өөрийн алба хаагчдаа үргэлжлүүлэн оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Хоёр орны цэргийн алба хаагчид бүс нутгийн хэмжээнд зохион байгууллагддаг энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага, сургуулиудад хамтран оролцож, харилцан туршлага солилцдог. Цаашид ч энэ арга хэмжээг үргэлжлүүлж, цэргийн боловсрол сургалт, энхийг сахиулах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, батлан хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллахаар харилцан тохиролцлоо.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.