АСПАИР МАЙНИНГИЙН "НҮҮРСТЭЙ" ТӨСЛИЙГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСЛОО.

277
2018 оны 08-р сарын 06

Бүрэнтогтох сумын Төмөртэйн аманд үйл ажиллагаа явуулж байсан "Аспайр Майнинг"-ийн охин компани "Блэк Рок" ХХК нь сум орон нутгийн зөвшөөрөлгүйгээр хайгуулын лиценз авч, ойн сан бүхий газар, 145 ш хиригсүүр бүхий соёлын өвийн дурсгалтай газар үйл ажиллагаа явуулж байсан тул  сумын удирдлага, нутгийн иргэд, ТББ-н шаардлагаар энэ оны гуравдугаар сарын 18-нд кэмбээ буулгаж хөөгдсөн билээ. Гэтэл  Нүүрстэйн аманд байрлах нүүрсний уурхайг эзэмшигч ШШГГ-н 443-р хорих анги нь, "Аспайр Майнинг"-ийн охин компани "Хургатай хайрхан" ХХК-тай “Уул уурхайн үйлчилгээ үзүүлэх болон нүүрс худалдан авах тухай” гэрээ, "Пи Эс Эс Ти" ХХК-тай “Хөрс хуулалтын болон Нүүрс олборлолтын ажлын гэрээ”-г тус тус сонгон шалгаруулалтгүй хийж, хууль бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь дахин нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Олон арын турш үргэлжилж буй энэ асуудлыг эрх мэдэлтнүүд сая нэг эцэслэн шийдэх эхний алхамыг хийж  төслийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. 

 

Хорих анги болон тус компаниудыг дээрх хууль бус гэрээ хийсэн, уурхайд үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны үнэлгээ, байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчилж хийж, сум орон нутгаар хэлэлцүүлж батлуулаагүй хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Бүрэнтогтох сумын Засаг дарга, БО-ны улсын байцаагч нар зөрчлөө арилгатал акт тавьж, үйл ажиллагааг нь зогсоолоо.

 

Гэвч үеийн үед онголц тахиж шүтэж ирсэн хоймор нутгийн төв Бүрэнтогтох сумын нутагт орших Эрчмийн нурууг өнөөдөр биш ч маргааш, ер нь  хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрч нүүрсний утаа тортгоор булах аюул холбоогүй байна. 

Учир нь гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Аспайр Майнинг" гэгч компаниын охин компаниуд  уурхайн талбайд тэсрэх бөмбөг суурилуулсан тул  хэзээ ч дэлбэрч магадгүй гэж  нутгийнхан болгоомжилж байна. Тиймээс Эрчмийн нуруунд идээшсэн ан амьтад, нутгийн ард иргэдэд тулгарсан тул  лацнаас өөр хамгаалалтгүй энэ уурхайн аман дахь "бөмбөгүүд" ямар нэгэн байдлаар тэсэрч дэлбэрсэн  тохиолдолд хариуцлагыг хэн хүлээхийг  тодорхой мэдээлэхийг  "Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-ынхан  эрх мэдэлтнүүдээс шаардаж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.