Ч.НАРАНЗАЯА СЭТГЭЦЭД НЬ ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ГЭСЭН ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

1121
2018 оны 08-р сарын 07

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг наймдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товлоод байгаа.

Хохирогч Ч.Наранзаяагийн хувьд Д.Гантулгын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэж гомдол гаргажээ. Тиймээс, шүүх хуралд сэтгэл мэдрэлийн эмч оролцуулах, хоёр өмгөөлөгч нэмэх, өөрийн төрсөн эгч Ч.Саранзаяагаа гэрчээр оролцуулах зэрэг хүсэлтэй байгаа ажээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллагдагч Д.Гантулгын хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн тул гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаар түүний хүсэлтийг шийдвэрлэх захирамж гарсан байна.

Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ хэмээн мэдээлсэн бөгөөд Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ