ХОРИГДОЛГҮЙ ХОРИХ АНГИЙН ЭЗЭМШИЛД БАЙГАА АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗЭЭР БИЗНЕС ХИЙХИЙГ ОРОЛДОВ УУ

255
2018 оны 08-р сарын 07

Хөвсгөлийн Бүрэнтогтох сумын нутаг дахь "Нүүрстэйн ам"-ны ашиглалтын лиценз Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын харьяа хоригдолгүй болсон 443 дугаар хорих ангийн эзэмшилд байдаг аж. Тэд өмнө нь хоригдолтой байхдаа эндээс нүүрс олборлож Мөрөнгийн хэрэгцээг хангадаг байжээ. Харин одоо хоригдолгүй болсноос "Аспайр Майнинг" компанийн охин компанитай олборлолтын болон худалтан авалтын гэрээ байгуулсан нь бизнесийн үйл ажиллагаа явуулахыг оролджээ.. Тиймээс сая газар дээр нь очиж танилцсан УИХ-ын гишүүн Davaasuren Tserenpil аймгийн ИТХ-ын дарга болон ХЗДХ-ийн сайдад албан бичиг илгээж хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсчээ. Бизнесийн үйл ажиллагаа явуулах ёс зүйн эрхгүй Хорих ангитай уул уурхайн үйл ажиллагаа явуулах болон худалдан авах гэрээ байгуулсан "Хургатай хайрхан" компани бизнесийн зарчимаа зөрчив үү, эсвэл Хөвсгөлийн Цэцэрлэг суман дахь Могойн голын стратегийн ордын нэрийг нь Овоот болгон өөрчилж ард түмнээс "хулгайлж" авсан шигээ төрийн байгууллагын нэрээр бас л буруу гараар Эрчимийн нурууг буулгаж авахыг хүссэн юм биш биз. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.