ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ НЭГ ХҮН АМИА АЛДЛАА

518
2018 оны 08-р сарын 08

Орон нутгийн замд өчгдөр зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн амиа алджээ. Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан “СОНАТА-6” загварын суудлын автомашин, “ХОНДА CРВ” загварын суудлын автомашинууд мөргөлдөж байна. Осол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 147 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ гарчээ.

Ослын дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн долоон алба хаагч 20 км замыг туулан очиход 69 настай, эмэгтэй Х амиа алдсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ