ЗТХ-ийн САЙД, ДЭД САЙД НАРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

125
2018 оны 08-р сарын 12

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнөөдөр Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг чөлөөлсөн тухай дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбогдуулж, шинэ сайд томилогдох хүртэл ажлыг нь Шадар сайд Ө.Энхтүвшин давхар хаших болжээ.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 'Төмөр замд гарсан ослыг сэргээн завсарлахад Оросын талаас нэмэлт хүч ирж, хэвийн байдалд нь оруулахаар ажиллаж байна.

Эрдэнэт хүний амь эрсэдсэнд Засгийн газрын тэргүүний хувьд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, ард түмнээсээ уучлал хүсэж байна.

Засгийн газар нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд ажлын хариуцлага сайжруулах, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлт авчрах гэсэн зорилт дэвшүүлж ажилласан.

Хоёр дахь зорилт хангагдаж, хэрэгжиж байгаа. Засгийн газар хүндхэн нөхцөлд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч өнгөрсөн хугацаанд эдийн засагт сэргэлт гарч, эдийн засгийн өсөлт 6.2 хувьд хүрсэн. ОУВС -тай тохирсон хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Манай Засгийн газар олон жил яриад хийж чадаагүй цэвэрлэх байгууламж, Тавантолгой, авто зам, сургууль цэцэрлэгийн ажлыг эхлүүлж, хэрэгжүүлээд явж байна. Ололт амжилт байна, дутагдал ч гарлаа. Төрд удирдах төвшинд ажиллаж байгаа хүмүүс бие биенийхээ аминд хүрсэн явдалд дахин уучлал гуйж байна. Сахилга батыг дээшлүүлэх, бэхжүүлэх шаардлагатайг энэхүү үйл явдал харууллаа.

Тийм учраас Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, газрын дарга нарыг алдаа дутагдал гарсан гэж үзэн, чөлөөлллөө.

Сайдыг парламентаар томилдог тул үүрэгт ажлыг нь шинэ сайд томилогдох хүртэл Шадар сайд гүйцэтгэнэ' хэмээлээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.