ТӨМӨР ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ ЧАДААГҮЙ УБТЗ-ЫН ОРЛОГЧ ДАРГЫГ ДЭД САЙДАД ДЭВШҮҮЛЭН ТОМИЛОХ НЬ

548
2018 оны 08-р сарын 14

ЗТХЯ-д шил шилээ даран гарсан осол, хүн амины хэрэг МАН-ын дотоод зөрчлийг сайд, дэд сайдын албан тушаалаар тохиролцож бага ч гэсэн намжаах боломжийг олгов бололтой. Төмөр замын ослоор дэд сайдад хариуцлага тооцон огцруулсан атлаа яг энэ асуудлыг хариуцаж асан УБТЗ-ын орлогч даргыг дэд сайдаар дэвшүүлэн томилохыг МАН-ын УЗ дэмжсэн гэнээ. Угтаа бол төмөр замын аюулгүй байдлыг хангаж чадаагүй, олон хүний амь насыг эрсдэх аюулд хүргэсэн, улсад олон зуун сая төгрөгийн хохирол учруулсан УБТЗ-ын дэд дарга Л.Халтар гэх энэ хүнийг дэвшүүлэх нь байтугай хариуцлага тооцох ёстой сон. Гэтэл бүүр дэд сайд хүртлээ УЗ-д дэмжигдсэн Л.ХАЛТАР ГЭЖ ЭНЭ ХҮН ХЭН БЭ?


-Төмөр замаас төрсөн тэрбумтнуудын нэг хэмээн яригддаг /тэрбумтан эсэхийг нь удахгүй мэдүүлэх ХОМ-ээс нь харах боломжтой байх/
- 2012 онд МАН-аас НИТХ-д нэр дэвшиж байсан.
- УИХ-ын гишүүн асан Раашийн худ.
- УБТЗ-ын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдэх нэрийн дор УБТЗ-ыг банкны барьцаанд тавин, 27 тэрбум төгрөгийг банкнаас гаргуулсан, Мандал өртөөнд 24 айлын, Сэлэнгэд 32 айлын, Хөтөлд 24 айлын, Шивээ-Овоод 24 айлын, Түнхэлд 24 айлын гэх мэтээр төмөр замын өртөөний 12 газарт байшин бариулахдаа тендер зарлалгүй хувийн ашиг сонирхлоор хандсан хэмээн хэвлэлүүдээр бичигдэж байсан.
- ЭЦГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсулсад 2 тэрбум төгрөгний хохирол учруулсан эсэх хэргийг нь шалгаж байсан ч хэрхсэн нь тодорхойгүй нам дарагдсан. УБТЗ-д насаараа шахуу ажиллаж байсан энэ хүнтэй холбоотой энэ мэт хардлага сэрдлэг төмөр замчдын дунд яригддаг юм байна.
Ямартай ч Л.Халтар гэх энэ хүнийг эрх баригчид нэгэнт дэд сайдаар томилохыг дэмжсэн юм чинь АТГ энэ мэт хардлага сэрдлэг, ашиг сонирхлыг нь шалгаж дэд сайдад тэнцэх эсэхийг мэдээлэх л байх. Гэхдээ ашиг сонирхол нь зөрчилтэй байгаад ч МАН дахь 60 тэрбумынхны тохиролцооны эсрэг АТГ хориг тавьж чадах уу. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ