ХЭНТИЙД НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХГҮЙГЭЭР Ж.ОЮУНБААТАРЫГ УИХ-Д ШУУД ОРУУЛЖ ИРЭХ ҮҮ

634
2018 оны 08-р сарын 15

Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хянан хэлэлцэхээр товложээ. Энэ сарын 22-д болох уг хурлаар Хэнтийд нөхөн сонгууль явуулах уу эсвэл 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр экс гишүүн Гантулгын дараагийн хамгийн олон санал авсан хүнийг шууд сонгох эсэх эсвэл хугацаа хожиж нөхөн сонгуулийг бүүр явуулахгүй байх эсэхийг шийдэх мэдээлэл байна. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ.Энэ тогтоолоор, Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж, зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн тэд үзжээ.Хэрэв ЦЭЦ энэ маргааныг үндэслэлтэй гэж үзвэл Хэнтий аймгийн ЗД асан Ж.Оюунбаатарыг дэмжиж санал өгсөн нийт 12 гаруй мянган сонгогчийн 44 гаруй хувийг эзэлж буй сонгогчийн төлөөллийг УИХ-д шууд оруулах боломжтой. Гэхдээ мажиротор системийн хувьд ийм тохиолдол байхгүй бөгөөд дандаа нөхөн сонгууль зарлаж байсан. Харин холимог тогтолцоогоор явагдсан 2012 сонгуулиар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийн оронд намын жагсаалтын дарааллаар Д.Сарангэрэл шууд УИХ-д орж ирж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл намын сонголтоор. Харин энэ удаагийн Хэнтийн тойрогт нөхөн сонгуульгүйгээр сонгогчдын хамгийн олон санал авсан дараагийн гишүүнийг УИХ-д оруулж ирэх боломж гарвал энэ нь намын биш сонгогчдын шууд сонголт болж чадах боломжтой. Энэ нь дахин нөхөн сонгууль явуулах зардлыг хэмнэх эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна мөн 32х33 болж талцсан эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-д хүчтэй гуравдагч хүчин МАХН буюу тэртусмаа Н.Энхбаярыг УИХ-д оруулж ирэхгүй байх улс төрийн бас ач холбогдолтой. Хэрхэхийг Цэцийн дунд суудлын хуралдаан шийднэ. Нөхөн сонгууль явуулсан тохиолдолд 42 дугаар тойрогт гол өрсөлдөөн МАН-аас У.Хүрэлсүх , АН-аас  Ж.Оюунбаатар уу МАХН-аас  Н.Энхбаяр  нарын дунд явагдана. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд МАН-ын дарга хэдий ч намд нь үүссэн талцал, ЕС-ын амлалтаа хэрэгжүүлж чадахгүй байгаа,   нийгэмд чиглэсэн  дорвитой өөрчлөлт хийгдээгүй зэрэг нь  ялах магадлалыг багасгана. Тийм ч учраас өөрөө нэр дэвшихгүй гэсэн болов уу. Одоо тэр юу ч амлаад амжихгүй бас итгэхгүй.  Харин Ж.Оюунбаатар Н.Энхбаяр нарын хувьд шинэ соргог бас шинэ хүлээлт найдвар төрүүлэх тул сонгогчдын санал энэ 2-т л хуваагдах болов уу. Ж.Оюунбаатар уу, Н.Энхбаяр уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ