ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАА

195
2018 оны 08-р сарын 15

Засгийн газрын ээлжит хуралдаанаас дөнгөж сая Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан 35 хүний орон тоотой агентлагийн бүтцийг баталжээ.

УИХ-аас өмнө нь тус агентлагийг байгуулах шийдвэр гаргасан байсан аж.

Уг агентлаг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нэртэй ажиллана. ҮСХ-ны мэдээгээр улсын хэмжээнд 103630 хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Тэдний 42 хувь нь ядуу амьдардаг аж. Иймээс тэднийг хөгжүүлэх, ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэхэд агентлагийн үйл ажиллагаа чиглэх юм байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.