ОЛОН АЖИЛТАН НЬ ХОРДЛОГОД ОРСОН “АБСОЛЮТ” ДЭЛГҮҮРТ ХУУЛЬ, ХЯНАЛТ ҮЙЛЧЛЭХ ҮҮ

474
2018 оны 08-р сарын 16

ОХУ-ын Буриадын “Абсолют” сүлжээ дэлгүүрийн салбарууд Улаанбаатарт үүдээ нээгээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Хүннү моллын хажууд, 7 буудлын дэргэд гээд хэд хэдэн салбар бий.
Оросын чанартай бүтээгдэхүүн хамгийн хямд үнийг монголчуудад санал болгодог гэх уг сүлжээний Долоон буудалд байрлалтай “Абсолют” дэлгүүрийн салбарын 7-10 ажилтан хэд хоногийн өмнө бүтээгдэхүүнээсэээ хордоод эмнэлэгт тун хүнд эмчлүүлж байгаа аж. Дэлгүүрийн удирдлагууд энэ талаар маш чандлан нууцалж, ажилтнуудаа дарамталж байгаа гэсэн мэдээлэл байна.
Урт хугацааны тээвэрлэлтээс үүдэн мөөгөнцөрдсөн, өмхийрсөн бараа бүтээгдэхүүн гарсан талаар өмнө нь хэвлэлүүдээр мэдээлэгдэж байсан. Гэвч манай мэргэжлийн хяналтын байгууллага анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ аваагүйгээс ийнхүү өнөөдөр 7 хүн хүнд хордсон хэрэг гараад байна. Энэхүү сүлжээ дэлгүүр нь ОХУ-ын Улаан-Үдийн Хотын зөвлөлийн гишүүн, бизнесмен Индира Шагдаровагийнх гэх бөгөөд бараагаа хаанаас татдаг нь тун эргэлзээтэй талаар Улаан-Үдийн хэвлэлүүдээр хөндөгдөж байжээ.
Буриадын хэвлэлд БНХАУ-д шаардлага хангаагүй үйлдвэр худалдан аваад, тэндээс бараагаа татдаг гэсэн мэдээлэл тавигдсан. Эрхүү хотод салбар дэлгүүрийг нь нээхийг зөвшөөрөөгүй байдаг юм. Тэгэхээр Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Улаан-Үдэд аваачин шошгожуулсан байж болох уу. Энэ сэжиг таамгийг Мэргэжлийн хяналтын байгууллага шалгасан уу. Хоёрдугаарт ОХУ-д хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг хямдаар худалдан авч шошгыг нь өөрчлөн Монгол руу оруулж ирсэн байж болох уу. ОХУ-д хүнсний бараа асар үнэтэйг монголчууд мэднэ.

Гэтэл яагаад “Абсолют” гэдэг дэлгүүр хямд бүтээгдэхүүн оруулж ирээд байгааг бодож үзсэн үү. Үүнд ямар учир байгаа юм биш үү. Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнуудын хамгаалалт дор байдаг гэх “Абсолют” дэлгүүрт Монголын хууль хяналт мэргэжлийн хяналтынхан хэзээ анхаарал хандуулах вэ. Цаг нь болсон юм биш үү.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САЙХАНБИЛЭГ 49.0.218.78 AUSTRALIA
AUSTRALIA
2018 оны 08-р сарын 16
ЗАХИАЛГААР **** **** ИЙМ **** **** ЮМ **** БИЧҮҮЛЖ **** **** БАЙХААР **** **** ШУДРАГААР **** ӨРСӨЛД **** ХҮМҮҮС **** **** АЛЬ **** **** ХЯМД **** ЧАНАРТАЙГАААР Н **** **** ҮЙЛЧЛҮҮЛНЭ
Цаашдаа сэрүүснэ