Ц.ЦОГЗОЛМАА БАГШ НАРЫГ ДЭМЖИЖ ХАМТРАН АЖИЛЛАХГҮЙ БАЙНА

258
2018 оны 08-р сарын 16

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцохыг шаардаж, хэвлэлийн бага хурал хийсэн. Өнгөрсөн долдугаар сараас хойш Засгийн газарт хоёр удаагийн шаардлага хүргүүлэхэд ямар нэгэн байдлаар тодорхой хариу ирүүлээгүй байна. Тиймээс шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө ямар нэгэн тодорхой хариу ирүүлэхийг Засгийн газраас хүссэн ч өнөөдрийг хүртэл таг байгаа аж. 

“Бид энэ сарын 03-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Албан хариунд 50 хувь нэмэх асуудлыг Засгийн газрын түвшинд судалж байгаа гэсэн. Үндсэндээ хоёр Засгийн газар дамнаад энэ асуудлыг судаллаа. Эдийн засаг өсч байгаа гэх боловч иргэдийн гар дээр авдаг цалингийн хэмжээ нэмэгдэхгүй хэрэглээний барааны үнэтэй уялдахгүй байна. Тиймээс Засгийн газар ямар нэгэн тодорхой хариуг шинэ хичээлийн жилээс өмнө бидэнд ирүүлэх ёстой” гэж Багшийн цалинг нэмүүлэх түр хорооын УЗ-ийн дарга А.Санжмятав ярьсан юм.

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос долдугаар сарын 26, наймдугаар сарын 03-ны өдөр хоёр ч удаа шаардлага хүргүүлсэн боловч судалж байгаа гэх хариунаас өөр зүйл ирүүлээгүй байна. Тус хороо Удирдах зөвлөлөөрөө хуралдаж хэрэв шаардлагад хариу ирүүлэхгүй бол ажил хаялт зарлах, тэмцлийн өөр хэлбэрт шилжихээ илэрхийллээ.

 

Хэнтий амгийн Бор-Өндөр сумын багш: Бид аль ч нийгмийн үед хоёргүй сэтгэлээр ажилласаар ирсэн. 80-аад оноос хойш багш нарын амьдрал өмнөхөөс улам дордсон. Тэтгэвэрт гарах болоход эрүүл мэндийн хувьд ихээхэн дордсон байдаг. Хөдөөгийн багш нар үзэл бодлоо илэрхийлэх боломж хязгаарлагдмал, дарамт дор байдаг. Бид төрөөс цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх л хүсэлтэй байна. Ур чадварын, үр дүнгийн урамшууллыг бидэнд хэзээ ч 45 хувиар олгож байгаагүй. Хүч хөдөлмөр зориулаад ажиллалаа гэхэд л 15 хувиар олгодог.
Дарга нар сургуулийн төсвийг нэмнэ л гэдэг. Гэвч юу ч шийдэгддэггүй. Багш нар саналаа хэлэхээр “Цалин чинь хангалттай байна шүү дээ. чиний ард олон хүн байгаа” гэх мэтээр дүгнэсээр байна.

 

Бага ангийн багш нарыг мэргэжлээ дээшлүүл гээд нэг жилийн турш математик, монгол хэлний сургалтад хамруулсан юм. Гэтэл тэтгэврээ тогтоолгоход тэр жилийг ажилласан жилээс хассан байна лээ.

Засгийн газар бидэнд одоог хүртэл бөөрөнхийлсөн хариу өгсөөр ирлээ. Бид нэг жилийн турш тэмцэж байна. Ц.Цогзолмаа сайд хэрээс хэтэрлээ. Сургуулийн орчинд хүхэд эндсэн байтал уучлал гуйсангүй, ажлаа хүлээлгэн өгсөнгүй. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох нь их байна. Сайд биднийг дэмжин, хамтран ажиллахын оронд ажлын байрны дарамт хэрээс хэтэрлээ. Тэр хүн эрхээ маш сайн эдэлж, үүргээ биелүүлэхгүй байна. Бидэнд ажлын байрны баталгаа алга. Бид нэг жил хүлээлээ. Цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн" хэмээн ярилаа. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ