"МАЙКРОСОФТ" КОРПОРАЦИ ОЮУНЫ ӨМЧӨӨ ХАМГААЛЖ "НОМИН"-ТОЙ ЗАРГА ҮҮСГЭЖЭЭ

1940
2018 оны 08-р сарын 23

“Майкрософт Корпораци” манай "Номин" -гийн бүх салбаруудыг шүүхэд өгч үйлдлийн системүүдийг нь зөвшөөрөлгүй ашигласан хэмээн 615 сая төгрөгийн хохирол нэхэмжилжээ. Учир нь зохиогчийн эрх бүхий” Майкрософт Виндоус” болон “Майкрософт Оффис” программ хангамжуудыг нь эрх эзэмшигчийн зөвшөөрөл, лицензгүйгээр ашиглаж “Майкрософт Корпорац”-ийн зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн шүүхэд зарга мэдүүлжээ. Тус корпорацийн эрх ашгийг Монголын нэр бүхий дөрвөн хуульч хамгаалдаг юм байна. .

Хуульчдийн багийн баталсанаар “Номин” компани олон салбаруудынхаа нийт 450 компьютерд дээрх программуудыг суулгаж удтал ашиглаж байсныг баталж гарцаагүй байдалд оруулсан юм байна. Тиймээс “Номин” гарцаагүй байдалд орж “Майкрософт Корпораци”-тай эвлэрлийн гэрээ байгуулж “Виндовс Про” 10 үйлдлийн систем 250 ширхэг, “Оффис стд” 2016 программ хангамж 30 ширхэг зэргийг нийтдээ 73.7 мянган доллар буюу 174.1 сая төгрөгөөр худалдан авахаар болж бууж өгсөн байна. Энэ нь манайд гарч буй оюуны өмчийг ашигласан хэргийн хамгийн том мөнгөн дүн юм. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.