БХЯ-ны дэргэдэх “Цоглог” цэцэрлэг удахгүй нээлтээ хийнэ

435
2018 оны 08-р сарын 23

Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БХЯ-наас нийгмийн хариуцлагаа дээдлэн хийж байгаа томоохон ажлын нэг нь “Цоглог” цэцэрлэг юм. Яамны дэргэд байгуулагдсан 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай энэ цэцэрлэг хичээлийн шинэ жил эхлэхэд нээлтээ хийнэ. Урьд нь оффисын зориулалтаар ашиглаж байсан барилгад мэргэжлийн байгууллагаар зураг, төсөв гаргуулж, Барилгын хөгжлийн төвийн экспертизээр батлуулан зориулалтыг нь өөрчлөн цэцэрлэг болгон засварлаж, тохижуулаад байна.
БХЯ-ны харьяа аж ахуйн нэгж, байгууллагууд, Зэвсэгт хүчний анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл хоёрдохгүй, тав тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс “Цоглог” цэцэрлэгийг байгуулжээ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишиг стандартыг эрхэмлэж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, анги танхим, орчныг камержуулсан, гадна талдаа эко орчинг бүрдүүлсэн тоглоомын талбай, бүх төрлийн тоглоомоор хангасан, бүх өрөө тасалгаанд агаар шүүгч байрлуулжээ. Цаашлаад хүүхдүүд насныхаа онцлогоос хамаарч өдөрт ямар хэмжээний хоол хүнсээр хангагдах, хэрхэн эрүүл өсч бойжих вэ гэдэг дээр анхаарч, хоол хүнсний асуудлыг шийдэхээс эхлээд гал тогоог иж бүрэн тохижуулсан гээд цэцэрлэгт юу л байх ёстой тэр бүгдийг 100 хувь шийдээд байна. Мөн БХЯ-ны харьяа мэргэжлийн олон байгууллага бий. Энэ байгууллагуудын оролцоотойгоор хүүхдүүдэд нэмэлтээр морин хуур, төгөлдөр хуур, шатар, даам зэрэг төрлүүдээр урлаг, спортын дугуйланг хичээллүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Оюун ухааны академийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар ч ярилцаж, тэндээс багш нар урьж хичээл оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй багш хөлсөлж, нэмэлт зардал гаргахгүйгээр хүүхдүүдээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.