ЦАЛИН НЭМСЭН Ч ҮЭ-ИЙНХЭНД ТААЛАГДСАНГҮЙ, ЯАГААД?

424
2018 оны 08-р сарын 23

МҮЭХ-ын удирдлагууд нэг л биш ээ. Өнгөрсөн хаваржингаа цалин нэм, үгүй бол ажил хаяна гэж ЗГ-ыг шахаж шаардсан. Өнөө муу ЗГ нь зүтгэж зүтгэж арай гэж сая цалинг нь нэмэхээр болсон чинь багш нарын ҮЭ нь голж чамлаад байгаамуу эсвэл сувилагч нартай барьцаад байгаамуу 9 сарын 03-д ажил хаяна цаашлаад бүүр хурц хэлбэрээр тэмцэнэ гэх юм. Энэ багш нарын ҮЭ гэж ЗГ-аас юу хүссэнээ шаардах, шахаж авах ёстой шантаажчин юм уу хаашаа юм бэ. Жилийн 12 сарын бүхэл бүтэн 3 сард нь амарчихна. Өдөрт хэдэн цагийн хичээл ороод бусад цагт нь амар тайван байцгаадаг харьцангүй цаг нартай, зав зайтай ажилладаг биз дээ. Тийм байж өдөр шөнөгүй, өглөө оройгүй цаг наргүй өвдөж зовсон, ядарч шаналсан хүмүүсийн цус нөжтэй холилдож, аяга цай ч тухтай ууж чадахгүй гүйж явдаг сувилагч нартай барьцаад байгаа юм уу хаашаа юм бэ. Ганц та нарын цалинг биш нийт 145 мянган хүний цалинг 2014 оноос хойш бараг анх удаа шахуу боломжоороо нэмлээ ш дээ. Бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын цалинг 12.3% буюу 87.9 мянган төгрөгөөр, сувилагч нарынхыг 20-30% буюу 127-183 мянган төгрөгөөр нэмэхээр болж. Бага ч гэсэн нэг алхам бас амжилт биз дээ. .
Энэ Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн дарга гэх залуу нь яг үнэндээ бүх багш нарыг төлөөлж чадаж байгаа муу. Ер нь сүүлийн үед МҮЭХ гэх энэ байгууллага улстөржсөн газар болсон ш дээ. С.Ганбаатар ҮЭ-ийн нэрээр тэмцэл жагсаал хийн олонд танигдаж, сонгогчид нь тэмцэгч нэрээр нь үнэлэн УИХ-д оруулсан. Тэгээд яасан тэмцэгч байж чадсан уу. Эмч багш нарынхаа төлөө ямар том нийгмийн бодлогыг шийдэж эсвэл эрхийг УИХ-д хамгаалж төлөөлсөн юм бэ.
Одоогийн Ерөнхийлөгч Амгаланбаатар 2 дахь удаагаа МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо хавар, намартаа цалин нэмэхийг ЗГ-аас шаардаж, сүржин сүржин мэдэгдэл хийж, ажил хаялт зарлахаар сүрдүүлсээр ирсэн. ҮЭ цалин нэмэхийг ЗГ-аас шаардахаас өөрөөр ер нь ямар эрх үүрэгтэй байгууллага юм бэ. МҮЭХ гэх хөдөлмөрчдийн нэгдлийн байгууллагын ажлыг хэн үнэлж дүгнэж, хянаж шалгадаг юм болоо. Бизнесийн байгууллага шиг өчнөөн хөрөнгө мөнгө эргэлддэг юм гэсэн. Тэгээд ч Ерөнхийлөгч, дарга нар нь багш эмч нараар бамбай хийж байсхийгээд л ажил хаядаг, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно хэмээн ЗГ руу дайрдаг нь цаанаа улс төрийн зорилготой санагддаг болоод байгаа ш дээ. Экс Ерөнхийлөнч С.Ганбаатар нь МАХН-ын дэд дарга болохын өмнөхөн билүү ямар ч байсан ҮЭ-ийн их хурлынхаа дараахан МҮЭХ-дын Ерөнхийлөгч нар нь холбоодынхоо дарга нартай хамт МАХН-ын удирдлагуудад бөөнөөрөө бараалхаж байсан зураг нь цахим орчноор тэнэж байсан нь харагдаад байдгын. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.