"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" -Г ШУУД МЭДЭЛДЭЭ АВСАН СУМЬЯАБАЗАРААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ

466
2018 оны 08-р сарын 30

Эрдэнэтийн дараах улстөрчдийн саалийн үнээ гэгддэг "Эрдэнэс тавантолгой" Уул уурхайн сайдын мэдэлд очжээ.
8 сарын 8-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр "Эрдэнэс тавантолгой" компанийг "Эрдэнэс Монгол" нэгтгэлээс гаргаж Уул уурхайн сайдын шууд мэдэлд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл 5 толгойн "толгой" захирлаар сайд Сумьяабазарыг "томилж" ЗАСАГ бизнесийн шинэ жишгийг ТӨРД нэвтрүүллээ. Ингээд төрийн сайд нар удахгүй өөр өөрсдийн салбараас нэг нэг саалийн үнээ чирээд сайд бөгөөд компанийн "захирлын" үүргийг гүйцэтгээд ирвэл гайхаад байх хэрэггүй л боллоо доо. МАН-ын нэрээр азаар УИХ-д сонгогдож, хоёр Е-гийн тохироогоор Сайдын сэнтийд заларсан Сумьяабазарыг сайн бөх гэж мэдэхээс мундаг бизнесмэн гэдгийг мэдэхгүй л юм байна. Сайдын албан тушаал аваад салбартаа гийгүүлсэн юмгүй ч ийнхүү ард түмний өмчит Тавантолгойг өөрийн мэдэлдээ авснаар бизнесийн зарчмаараа хийгдэж чадахгүй байгаа IPO-г хийж, ашиг орлогыг нь нэмэгдүүлж, ногдол ашиг тарааж ард түмнийг нэг гялайлгах вий дээ. Тэгвэл "Эрдэнэс Монгол"-ыг тэрчигт нь сайдын мэдэлд шилжүүлж Сумьяабазарыг насан туршийн Уул уурхайн сайдаар сонгоё. Бодлого тодорхойлдог яамны сайд нь бизнесийн зарчмаар ажилладаг төрийн өмчит компаниудаасаа "саалийн үнээ" болгож сугалаад байвал "Эрдэнэс Монгол"-ыг нэг мөсөн Яам болгочихьё л доо. Өнөөдөр Тавантолгойг маргааш Оюутолгойг хэн нэг сайд нь мэдэлдээ авах биз.
Энэ Засагт хоёрхон жил үлдээд байгаа. Хугацаанаасаа өмнө огцорч ч магадгүй. Хэрэв тэгвэл дараа нь яах вэ. Сумьяабазарын уран мэх, овсгоогоор сайдын мэдэлд шилжсэн гэх "Эрдэнэс тавантолгойг" буцаагаад "Эрдэнэс Монгол"-д нэгтгэх үү. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ