БНСУ-ЫН БУСАН ХОТ ДАХЬ ЭМНЭЛГҮҮДИЙН СОНИНООС ....

864
2018 оны 09-р сарын 09

БНСУ-ын Бусан хотоос Монгол руу аялах аялагчдын тоо энэ жилээс нэлээд нэмэгджээ. Шууд нислэгтэй болсон нь нөлөөлсөн байх. Харин монголчуудын хувьд Бусаныг төдийлөн зорьдоггүй. Бусан хот дахь манай Консулын газрын мэдээгээр энд 362 монгол ажиллаж, амьдардаг. Номхон дөлгөөн далайгаар Японтой хил залгадаг БНСУ-ын хоёр дахь том хот юм. Улаанбаатараас Бусан хүртэл шууд нислэгийн тийз 900.000-1.200.000 мянган төгрөг. Аялал жуулчлал, ачаалал багасдаг 10 болон 11 дүгээр сард хамгийн хямдаар 900 мянган төгрөгөөр тийз захиалах боломжтой. УБ-Бусаны хооронд 3 цаг ниснэ. УБ-аас нэг цагийн зөрүүтэй. Эндээс хурдан галт тэргээр 2 цаг давхиад л Сөүл орчихно. Тиймээс мэддэг нэг нь далайн эргийн энэ хотод ганц нэг хоног аялаж, амраад цааш явах нь зардал мөнгөний хувьд хамаагүй хямд тусна.


Бусаны хувьд Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлалын төв гэж хэлж болно. Эрүүл мэндийн бүхэл бүтэн гудамжтай юм байна. Тэдний нэгд шинжилгээ, оношлогооны MEDI CHECK гэж төв бий. Энэ төв шинжилгээ оношлогоогоороо БНСУ-ын 1300 эмнэлгээс шилдэг 15-д багтдаг. Үнийн хувьд адил төрлийн эмнэлгүүдээс 30% хямдралтай.


64 ch, 128 ch MDCT болон st MRI зэрэг хорт хавдар, тархины саажилт, бүлэгнэл болон бүдүүн гэдэс, зүрх зэрэг хөдөлгөөнтэй дотор эрхтний өвчлөлийг эрт илрүүлдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй. Үнийн хувьд 250-750 мянган вон. Монгол мөнгөөр 500 мянгаас 1.5 сая орчим төгрөг. Харин манайд байдаггүйгээс PET MRI гэдэг аппарат энд байна. Цус, шээс элэгний үй ажиллагаа, элэг, дэлүү 5 цулыг оношлох, ходоодны дуран зэрэг нийт 85 шинжилгээг энд 850 мянган вон буюу нэг сая 700 гаруй мянган төгрөгөөр өгч болно. Үүн дээр MRI, CT, хорт хавдрыг ирлүүлэх шинжилгээг нэмбэл 1.1 сая вон гэсэн шүү. Ойролцоогоор 2.3 сая орчим төгрөг. ЭМД-аар эдгээрийн заримыг үнэгүй, хөнгөлөлттэй шинжлүүлэх боломжтой, солонгос эмч нараас дутахааргүй чадварлаг эмч нартай монголчуудын хувьд зайлшгүй шаардлагатай гэвэл Бусан руу ийм төлбөрөөр шинжлүүлж, оношлуулж болох юм байна.

Харин гоо сайхны хагалгаа, шүд эрүү нүүрний гажиг заслын чиглэлээр зөндөө олон эмнэлэг байсан. Үүн дотроос хамгийн сайн нь LINE UP DENTAL CLINIK гэдэг эмнэлэг гэсэн. Энэ эмнэлэг бидний ТВ шоугаар хардагчилан сонин сонин өвөрмөц гажигтай, төрхтэй, өөрийнхөө царай зүсэнд сэтгэл дундуур хүмүүсийг хачин хөөрхөн бүсгүй, залуучууд болгодог газар байна лээ. Нүүр төрхөө засаж сайжруулахад 30-60 сая вон гэсэн шүү. Харин шүдний хувьд дутуу хоосон зайнд тань принтер скайнер гэгчийг ашиглан шүдний бүтэц хэлбэрийг нь гаргаж яг таг өөрийн юм шиг имплант хийж байсан. Үнэ нь байрлал, хэмжээ энэ тэрээсээ хамаарч 600.000-2 сая орчим вон болдог гэсэн шүү. Мөн дашрамд сонирхуулахад энэ хувийн эмнэлгийн шүдний эмч нарын баг манай Шүдний төв болон Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй ажиллах хамтын ажиллагааны дагуу энэ есдүгээр сарын 25-д Монголд ирж сайн санааны үйл эхлүүлэх юм билээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ