1.5 тэрбумын хаусыг УБТЗ-д буцаах асуудлыг шүүх дахин шийднэ

391
2018 оны 09-р сарын 24

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар 2014 онд УБТЗ ХНН-ийг даргалж байх үедээ байгууллагаас 1.4 тэрбум төгрөг гаргуулж, хувьдаа таун хаус худалдаж авсан талаарх мэдээлэл өнгөрсөн хавар гарсан. Үүнийи дараагаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл түүний тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг гаргаж байсан юм. Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс түүний талд шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэjрийг Дэд сайд асан Б.Цогтгэрэл эсэргүүцэн дахин шүүхэд өгсөн юм. Тиймээс Улсын дээд шүүх ирэх пүрэв гарагт УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурлыг хийхээр товлосон байна. Энэ хурлаар түүний таун хаусыг хураах эсэхийг эцэслэн шийдэх юм.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ