АТГ: Ч.ГАНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРИХ САНАЛЫГ ШҮҮХЭЭР ШИЙДНЭ

500
2018 оны 09-р сарын 25

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү доорх мэдээлэл өгсөн юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 9 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 54 гомдол, мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3-аар бага буюу 5.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2018 оны 9 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг урьд шөнө баривчлан шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татсан байсан. Үүнтэй холбоотойгоор Ч.Ганзоригийг саатуулан шалгаж байна. Прокуророос өнөөдөр Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьж, шүүхээр шийдүүлнэ. Энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байна. Тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, н.Мөнхжаргал, Амарбат, Галбадрах нарын таван хүнийг шалгаж байна" гэлээ.

10 ЖИЛ ДАРААЛАН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН КОМПАНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ


ХХААХҮЯ-наас зарлагдаж буй зарим тендерийн нэр өөрчлөгддөггүй жил бүр давтан зарлагддаг. Тухайлбал, микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендер 10 жил дараалан зарлагдаж, түүнд нэг компани дагнан шалгарсан байдаг. Харамсалтай нь жил бүр зарладаг, шалгардаг энэ ажлаас ямар үр дүн гарсан нь тодорхойгүй, ажлыг нь ч шалгаж дүгнэдэггүй байжээ. .

 ДАРГААР ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 4 ХҮН ИЛТ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БАЙНА


Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Мөнхтүвшин, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхчулуун, Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн А.Саруулжаргал, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Х.Санигаж нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдал тогтоогдсон.

Нэр дэвшигч Д.Мөнхтүвшин нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Батбулганы 100 хувь үүсгэн байгуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх “Мөнгөлөг амьдрал” ХХК-ийн талаар мэдүүлээгүй.
Нэр дэвшигч Г.Мөнхчулуун нь өөрийн үүсгэн байгуулж, дүрмийн сангийн 99,31 хувийг эзэмшдэг мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх "Энхсүрэгтэн" ЗБН, мөн гэр бүлийн гишүүн өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Тунгалагийн үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг “мал эмнэлгийн үйлчилгээ, гадаад, дотоод худалдааны” чиглэлээр үйлчилгээ эрхлэх үндсэн чиглэл бүхий “Дэлгэрэхговь” ХХК-иудын талаар мэдүүлээгүй.
Нэр дэвшигч А.Саруулжаргал нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү А.Саруулсайхан, А.Саруулбаатар, төрсөн эцэг Д.Амгалан болон өөрийн үүсгэн байгуулсан /захирлаар төрсөн эцэг Д.Амгалан бүртгэлтэй/ Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэх "Угтаалчандмань" хоршооны талаар мэдүүлээгүй.
Нэр дэвшигч Х.Санигаж өөрөө болон хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Алиша, төрсөн дүү Х.Акбота, төрсөн хүү С.Хазирет нарын үүсгэн байгуулсан Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх "Айым" хоршоог үүсгэн байгуулж, захирлаар төрсөн хүү С.Хазирет бүртгэлтэй талаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг "Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд" хэсэгт тус тус мэдүүлээгүй тул томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl 183.177.98.182 MONGOLIA
MONGOLIA
2018 оны 09-р сарын 25
Ene dalii amt Sugariig khezee khorikh ve khurdan khorimoor l baigaamdaa
Цаашдаа сэрүүснэ